“Шонхор” таурыг АН-ын байр болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 08

 Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдож, ирэх бүтэн сайнд болох намын их хурлаар түүнийг батламжлах юм. С.Эрдэнэ намын даргад өрсөлдөхдөө намынхаа гишүүдэд АН-ыг байртай болгохоо амласан байдаг. Энэ амлалтаа биелүүлж өөрийн эзэмшлийн “Шонхор” таурыг АН-ын байр болгон ашиглуулахаар болсон байна. Тус байрны 1 – 5 давхарт АН-ын удирдлагууд, намын бүтцийн зарим байгууллагын ажилчид суух юм байна.

Харин одоогийн АН-ын байранд намын дэргэдэх АЗХ, шинээр байгуулагдаж байгаа Ардчилсан оюутны холбоо байрлах мэдээлэл байгаа юм. АН-ын гүйцэтгэх зөвлөл, намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг гээд намын үйл ажиллагаа “Шонхор” таурт хуралдах болсон нь ийм шалтгаантай байжээ.

“Шонхор” таурт одоогоор С.Эрдэнийн тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо болон хувийн хэвшлийн байгууллагууд бий. Тэдгээр байгууллагыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аллага(182.160.36.29) 2025 оны 03 сарын 13

энэ таурын хананд сэтгүүлч болормаагийн гэгээн дурсгалын самбар байрлуулах юм байна даа

1  |  0
зочин(90.188.250.118) 2025 оны 03 сарын 13

Энэ Шонхор тауэрыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулах нэрээр бариулаад Эрдэнэ өөрийн өмч болгосон, одоо намын нэрээр бас өнгийг нь өөчлөх нь. Сэтгүүлч Л.Болормаа энэ тухай маш тодорхой сурвалжлага хийсэн харамсалтай нь учир битүүлгээр нас барсан. Хөгжлийн бэрхшшлтэй иргэдэд буцаан олгох хэрэгтэй.

1  |  0
MGL(103.10.20.58) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ нэг бол ардчилсан намыг булшилна. Нэг бол нам шиг нам болгоно.Харах л үлдлээ.

1  |  0
Гөлөг(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

За ингээд АН нэг хүний хувийн өмч болоод даший шооог

1  |  0
Тэмүүжин (202.179.23.215) 2025 оны 03 сарын 13

Зо зо алдаг юм бна уг нт хөгжилийн бэрэгшээлтэй иргэдэд зориулсан гэж санах юм

1  |  0
ламбаа(182.160.39.8) 2025 оны 03 сарын 13

АН-ы хулгайч нар тараач ээ

1  |  0
Gold(139.5.216.105) 2025 оны 03 сарын 13

За даа тэгээд АН-д байрлах байр зөндөө ш дээ, худлаа дүр эсгэх юм. Жишээ нь 11 хороололд Ардчиллын өргөө гээд байр байна, За тэгээд Ардчилсан намын төв байр нь байна. Бас болоогүй Эрдэнэ ван гуайн дүүрэгт Ардчиллын өргөө гэж байна. Хуучин байрныхаа сууринд юу ч барьж болохоор байна, мөнгөгүйдээ биш жүжигчиндээ!!! Эсвэл намаа гэх сэтгэлгүй, өнгө мөнгөний нөхөд болохоор хандив өргөдөггүй юм байгаа биз. Нэгдсэн бодлоготой нам бол МАН

1  |  0
zochin (66.181.185.126) 2025 оны 03 сарын 13

Юу ч хийгээгүй юм чинь сайлах болох муулах ямар ч шалтаг байхгүй. Хийсэн нь хийдэг нь муулагддаг хорвоо юм уу даа...

1  |  0
ЭР ХҮН(122.201.21.152) 2025 оны 03 сарын 13

ИНГЭЭД Л АРДЧИЛСАН НАМ ХУВИЙН НАМ БОЛВОО. ЯАГААД Ч ХУВИЙН БАЙРАНД ОРЖ БОЛОХГҮЙ. ЗЭЭЛЭЭР Ч ГЭСЭН БАЙР ТҮРЭЭСЛЭХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Top