Ж.Энхбаяр: Цэвэрлэх байгууламжаа барьж чадахгүй бол Хотын даргыг ОГЦРУУЛНА

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 08

Яг одоо УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.

Нийслэлийн хүн ам өсөж, үйлдвэржилт, бүтээн байгуулалт нэмэгдэхийн  хэрээр төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж, дахин шинээр барих шаардлагатай болж буй юм. Шинэ цэвэрлэх байгууламж барихад 900 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн судалгааны дүн гарчээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр байнгын хорооны хурал дээр Хотын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарт нэлээд хатуухан үг хэлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Мэргэжлийн бодлого завхарснаас Улаанбаатар хот өтгөнтэйгээ хутгалдаад сууж байна. Нийслэлийн менежер шийдчих ёстой байсан асуудлыг өнөөдөр УИХ дээр яриад сууж байна. Асуудлыг захиргааны аргаар шийдэхээс аргагүй. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг шийдэх ёстой, ирэх жил барилгын ажил нь эхэлсэн байх ёстой.

2020 он гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон байх ёстой.

Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шийдэхгүй бол Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хотын дарга гурвыг огцруулах асуудлыг тавина” гэсэн юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.143.137) 2025 оны 03 сарын 13

Хотын дарга яах вэ танай намын нэр хүндийг унагаж байгаа хүн Хот тохижилтын дарга чинь байх шүү.Энэ хүн ховоор ажлаа хийдэг л хүн шүү дээ.Тойрон хүрээлэгчдийг нь хараараа та бүхэн хуучин хот тохижилтынхон гэх угшилтай боловсрол муутай нөхдүүд л байдаг гэж байгаа шүү. Хотын өнгө үдэмж гэдэг танай намын нэр хүндэд асар их чухал нөлөөтэй шүү.Анхааралдаа авахад буруудахгүй

1  |  0
Дэмжих хэрэгтэй(43.242.243.51) 2025 оны 03 сарын 13

Хийж бүтээе гэвэл аргаа олно хийхгүй гэвэл шалтагаа олно гэдэг юмаа

1  |  0
Ярьж байгаа нь зөв(43.242.243.51) 2025 оны 03 сарын 13

Биелүүлэх эсэхэд нь хатуу хяналт тавиарай дэмжиж байна

1  |  0
bb (27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Сүрхий хүн болж ядчих юм.

1  |  0
bb(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

мөнгө нь хаана байнаа Энхбаяраа

1  |  0
Зочин(27.123.214.84) 2025 оны 03 сарын 13

Маш зөв, дэмжиж байна. Ийм л байх хэрэгтэй

1  |  0
Top