Стандарт банкинд 51 хувиа алдсан МАН 49-ийг булаахаас өөр аргагүйд хүрлээ

2017 оны 02 сарын 08

Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар улайрч байгаагийн цаад шалтгаан нь Монгол Улсын мэдэлд байсан 51 хувийг Стандарт банкны барьцаанд алдсантай холбоотой гэх ноцтой мэдээллийг нөлөө бүхий эх сурвалж өглөө.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая долларын зээл авахад Эрдэнэт үйлдвэр батлан даасан. Гэтэл уг зээлийг зориулалтын бусаар зарцуулж, эргэн төлөлт хийлгүй сунжирсаар олон улсын Арбитрын шүүхэд очоод байгаа билээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Лондонгийн металлийн бирж дээр Монгол Улсын баяжмалыг худалдахгүй байх сануулга өгөх тухай мэдээлэл дэгдсэн. Хэрэв Ш.Батхүүгийн зээлийг барагдуулахгүй бол 51 хувь тэр чигтээ “Стандарт”-ыг хохиролгүй болгоход зарцуулагдана. Тиймээс төр өөрийн мэдэлд стратегийн ордоосоо тодорхой хувь авч үлдэхийн тулд ийнхүү хувийн хэвшлээсээ булаахаас өөр аргагүйд хүрээд байгаа аж.

Улстөрчид гагц өөрсдийн шахааны бизнесийг хамгаалахад биш, төсвийн 40 хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээ дансандаа байлгахын төлөөх “ариун дайнд” ялахаас өөр аргагүй болоод байна.

Г.Гэрэл

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhh(202.9.42.251) 2025 оны 03 сарын 13

tarxi ugaalt shaalaa ene setguulch xuuli bus bol xuuli bus yamar ch goy ulger zoxiogood xereggui

1  |  0
an(50.202.243.102) 2025 оны 03 сарын 13

Ene gerel gedeg setguulch uu luibarchinuu baribchilj ustga Mongolian daisanuudtai mongolchuud bid temtsene

1  |  0
АН-д өгөх даалгавар(43.242.243.51) 2025 оны 03 сарын 13

АН дараагийн сонгуульд ялаад хамгийн түрүүн Эрдэнэтийн 51 хувийг маш сайн шалгаж буруутан этгээдийн хамаатан садан төрөл төрөгсдийнх нь хүртэл хөрөнгийг хурааж насаар нь хорих ял оноох хэрэгтэй хатуу хариуцлага тооцох ёстой.

1  |  0
51 хувиа авья(43.242.243.51) 2025 оны 03 сарын 13

МАН-аас Эрдэнэтийн 51 хувиа нэхье

1  |  0
Tarhi ugaagchid(103.26.194.124) 2025 оны 03 сарын 13

Bitgii hudlaa tarhi ugaa

1  |  0
МАН-ын бөхчүүд(66.181.186.201) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

1  |  0
АРД ТҮМЭН ШААРДАЖ БН(202.9.40.28) 2025 оны 03 сарын 13

МАН ЭНЭ ХЭРГИЙН УЧРЫГ ОЛЖ ЭЗЭДТЭЙ НЬ ТООЦОО БОДОХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ЭЗЭД НЬ ОДОО ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ БАЯН ТАНСАГ ЯВЦГААЖ БАЙГАА ШҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН НҮДЭЭРЭЭ ХАРЖ ЧИХЭЭРЭЭ СОНСОЖ ШИЙДВЭРИЙГ НЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ МАН-ЫН ТҮШЭЭД ЗОХИХ ХҮМҮҮСТ НЬ АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВААРАЙ.

1  |  0
болиочээ(150.129.142.54) 2025 оны 03 сарын 13

үнэн юм бол :-t 51 хувь-г ан- хан засаг барихдаа шалгаад хариуцлага тооцохгүй яагаав? ан- ардчилалын 26 жилд монгол бүрэн дампуурсан. :-t

1  |  0
Top