АН-ын VII Их хурал энэ сарын 12-нд болно. Их хурлаар өдрийг хүртэл аймаг, дүүрэгтээ чуулж намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Мөн намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг Их хурлаараа батламжлах бөгөөд бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
VI Их хуралд оролцсон бүх төлөөлөгчид оролцохоос гадна сум бүрээс хоёр төлөөлөгч нэмж оролцоно. VI их хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол энэ удаагийн хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцож, намын даргаа батламжилж, үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах ажээ. Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг их хурлаас их хуралд амжилттай оролцож, төслөө боловсруулж дуусч байна. Энэ боловсруулсан төслөө өчигдрөөс эхлэн орон даяар бүх намын байгууллагуудаар их хурлынхаа төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх ажлыг эхлүүлжээ.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )