Сэтгүүлчдийг биш улстөрчдөө ялла, Ц.Гарамжав гишүүнээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 08

Өнгөрсөн мягмар гарагт явагдсан Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэхүү хуралдаанаас онцлох нэгэн зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчныг хүний нэр хүндийг гутаан доромжлоход ашиглаж байна. Ажил хийсэн ч гүтгэж хийгээгүй ч гүтгэгдэж ёс суртахуунгүй байдал газар авсаар байна.

Хэмээн хэлээд Сэтгүүлчдэд эрүүгийн шийтгэл хүлээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олны дунд яригдаж эхэлсэн бас нэгэн хурц асуудлуудын нэг болсон. Учир нь нэг талаас нь аваад үзэх юм бол Монгол улсад худалдагдсан сэтгүүлчид, нийтлэлчид гэж байхгүй. Хэрвээ байгаад тэд бичэж байгаа бол ажлаа л хийж байгаа гэдгийг хэн ч дуу нэгтэйгээр хэлнэ. Учир нь хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэрэгслийг улс төртэй хольж өөрийн зэвсгээ болгож байгаа улс төрчдийг дурьдах юм бол дуусахгүй.

Монголын телевиз, сайт, сонин, сэтгүүлийн ард байх бизнесмэнүүдийн ихэнх нь төрийн ордонд тухлан суудаг гэвэл хэлсдэхгүй. Үнэхээр үнэний дуу хоолой болж тэмцэж яваа хэмээн цээжээ дэлдэж байдаг зарим нэг алдартай сэтгүүлчид нь ч гэсэн хэн нэгэн улс төрчдийн хараанд байж байх жишээтэй.  “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр Ц.Гарамжав гишүүн тойрогтоо ялахын тулд хэвлэлийн төлөөлөгчид болон ямар нэгэн телевизэд мөнгө төлж өөрийгөө рекламдуулсан нь тодорхойгоос тодорхой. Гэхдээ түүний яриад байгаа зүйлд бас хэн нэгнийг ор үндэслэлгүй гүтгэж, доромжилдог сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагат арга хэмжээ авах тухай ярьсан байсан. Сэтгүүлчид бол УИХ-ын гишүүд, сайд, дарга нар биш тэд бичсэн болон ярьсан зүйлдээ хариуцлага хүлээж чаддаг, аливаа зүйлийг баримттай нотолгоотой бичэж, ярьдаг хүмүүс. Түүнийг ард түмэн ч мэднэ.

Үнэхээр тийм зүйл байлгахыг хүсэхгүй байгаа бол нэг ангид суугаа дүрсгүй жаалууд, худалч нөхдөө л хүмүүжүүлэх тухай хуулиа өргөн бариад батлуулчихвал та баатар болох нь гарцаагүй УИХ-ын гишүүн хатагтай Ц.Гарамжаваа. Эсвэл түүнээс бусад хувийн сонин, сайт, телевизтэй гишүүд, сайд нар нь түүнд нийлээд нэг сайт худалдаад аваад өгчихвөл сэтгүүлчдийн эрхийн төлөө тэмцэх тухай хууль яриад сууж байж мэдэх л байх. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс оронг удирдах хамгийн амархан бөгөөд оновчтой шийдлийн нэг юм. Солонгосчууд өөрсдийн завхай явдалаа нуухын тулд олон ангит сериал киног засгийн газраас нь дэмжиж олон жилийн хөтөлбөртэйгөөр гадны улсуудад өөрсдийгөө завхай ядалгүй гэнэн цайлган юу ч үзээгүй мэт харагдуулах бодлогыг авч хэрэгжүүлсэн энэ нь ч газар авч чадсан. Үүнийг овжин харсан манай улс төрчид, сайд, дарга нар өөрсдийн пр,  хууль бус үйлдлүүдийг нуухын тулд цэвэр ариун хэмээн магтаж тэднийг баатар хэмээн харуулж, бичсээр багагүй хугацааг ардаа үдсэн.

Таны шийтгэх гээд байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ард хэн байгааг та мэдэх үү? Таны ангийн нөхдүүд хэлхийгээд сууж байгаа. Үүнийг бичсэн би өөрөө сэтгүүлч хэмээх тодотголтойгоор ажилладаг ч өдийг хүртэл хэн нэгэн улс төрч, сайд дарга нараас 100 төгрөг ч авч үзсэнгүй. Өөрийн үзэл бодол та бүхний бодит байдлын тухай л бичиж суугаа гэдгээ хэлэхэд бахархалтай байна. Таны ярьж байгаа зүйл “Гудамжаар явж байгаа нохойг чулуу шидэн, өшиглөн хөөж ярдаглуулчаад над руу хуцаад байна” гэж хэлж байгаатай адил сонсогдож байлаа. Зүгээр л УИХ-ын гишүүдийг ёс зүйн алдаа удаа дараа гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай хуулийн төсөл дээрээ л ширүүхэн дугарч хэрэгжүүлэх тал дээр хувь нэмэр оруулбал бид ч гэсэн албан өрөөндөө архидаж, ангидаа согтуу орж ирдэг, хүний товч дардаг та нарын тухай бичихээ л байчихъя л даа.

 


 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fool(43.242.243.185) 2025 оны 03 сарын 13

ooriigoo tolind hardag huul buruudahgui dotor hunee sonsoh ard tumen ulger avna

1  |  0
Zochin(202.70.46.225) 2025 оны 03 сарын 13

Unen ug helsen hund uher oshootei gj.uneniig il bolgoh tun durgui dagznuud shu.ard tumniig teneg gj buu bod.olnii ug ortoi bdiim shu.

1  |  0
unen(43.242.243.99) 2025 оны 03 сарын 13

Dandaa hulgaich luivarchid hulgai luivaraar turiin erh avaad baihad ard tumen unen l yum helj bicheed baigaa sh dee unen ug sonsood shees ni goojchoh yum baina l daa ed nar

1  |  0
buyaka(43.242.243.99) 2025 оны 03 сарын 13

Manin buyagiin egch arai bish bizdee

1  |  0
Зочин(86.178.130.155) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн эрэгтэй юмуу эмэгтэй юмуу?Урт үстэй эрэгтэй хүн шиг л харагдаж байна.

1  |  0
ЗочинСАНХАГ(66.181.187.209) 2025 оны 03 сарын 13

ER IN BOL BOL TURCHDIIG CH TER ULS ORONG CH TER UIMUULJ SUIRUULJ BAIGAA HUMUUS BOL SETGUULCHID TEDNII BURUU UG BOLGOND BUUDAN ALAH YAL UGUH HEREGTEI

1  |  0
ГАРАМЖАВ(66.181.185.64) 2025 оны 03 сарын 13

олон юм яриад байвал тэр 5толгой Оюу толгой бас Монгол толгойг чинь.хятадуудаа өгчий шүү үхэрнүүдээ

1  |  0
ба(150.129.142.170) 2025 оны 03 сарын 13

царайгий нь хараад байсан чинь яахаасч буцахгүй авгай бишүү чад хийлгэж ч мэдэх сэжиг төрж байх чинь

1  |  0
zochin(202.9.41.63) 2025 оны 03 сарын 13

er yumuu em yumuu balai avgai

1  |  0
ГАРАМЖАВ БОСС(103.10.23.8) 2025 оны 03 сарын 13

Манай Дэлгэрмөрөн дүү хүртэл мөнайд элсээд монголыг базчихаад байхад та нар юу вэ гуйлгачингууд аа. Шавхруугаа долоогоод ийш тийш өлөлзөж илүү дутуу юм харалгүй сууцгаө. Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэдэг шүү

1  |  0
Иргэн(103.10.23.8) 2025 оны 03 сарын 13

МАН ДАГАСАН хүн хаяа муутайг мэддэггүй юмуу тэнэгүүд ээ. Тэднээс нээх сайхан юм гарах юм шиг болох юм. Гарах юм нь л гарч байхад гайхаж шуугилдаал бх юм. Мөрөөр нь явуул л даа. Юу болгохыг хар даа. МАН бол зүгээр л бирд ш дээ.

1  |  0
Гарамжав(66.181.185.64) 2025 оны 03 сарын 13

Та нар битгий олон юм донгос яадийн би идсэн чадал чинь.хүрвэл хариуцлага тооцоорой би халдашгүй эрхтэй хүн муу сайн үхэр монголчууд

1  |  0
Me(173.76.235.221) 2025 оны 03 сарын 13

Setguulch ih huraliin gishuun 2 ch barag l adilhan do, heree hereeniihee hariig gaihav gegch bolj.

1  |  0
irgen(122.201.24.100) 2025 оны 03 сарын 13

Mongold hamgiin ih avilgajsan, hamgiin yos zuigui salbar bol hevlel medeelel bolson Ed mongoor zahialgaar hun dairch gutgej ner toriig n unagadag. Edentei hatuu hariutslaga tootsoh tsag bolson. Iim hevlel medeellin heregseliig erhiig n hasaj zovhon setguulchdiin todiigui ezdiig zahialagchtai n shiitgej baih n shudraga bolno.

1  |  0
mgl(50.202.243.102) 2025 оны 03 сарын 13

Hudaldagsan mungnii tuluu ajildag setguulchid Mongoliin daisanuud tedentei temtseh heregtei erdenetiin luibariig eserguutssen setguulchidiig oboo haraandaa avch baribchi”j ustga

1  |  0
МАНгаруудад(43.242.243.51) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө л эхлэж ажил хийсэн Алтанхуягийг боороолж байсан биз дээ өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг юм олон юм ярилгүй өрөө төл МАНгаруудаа

1  |  0
Zaya(77.53.180.121) 2025 оны 03 сарын 13

Zuv zuv! Arai heterch baigaa shdee ! Facebookd bol olnii tanil ch baisan hen negniig urgelj heleh helehguigerr doromjilj, huviin amidralid ni bainga orj niited delgej baigaa ni buruu zuil! Bolih heregtei

1  |  0
ЗОЧИН(202.70.46.212) 2025 оны 03 сарын 13

АЙМШГИЙН ЦАРАЙ ЗҮСТЭЙ АВГАЙ ЧИНЬ МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ БОЛЧИХООД , ӨМДӨӨ НОРГОЖ ЯВАА БОЛОЛТОЙ ! ЧААВААС ШҮНИЙ ШУНАЛАА ГЭЖ , ХҮНИЙГ ХҮН БИШ БОЛГОЧИХ ЮМДАА!

1  |  0
a(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

mash zuv zuil yarij bainashdeeee uuniig heregjuuleh heregtei

1  |  0
s(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

zuv zuil yarij baina

1  |  0
Дэмжигч(66.181.186.201) 2025 оны 03 сарын 13

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

1  |  0
Hi(103.229.123.93) 2025 оны 03 сарын 13

Манайд ардчилал гажуудсан шиг хэвлэлийн эрх чөлөө бас гажуудсан. Эх сурвалж байхгүй яаж ч гүтгэж гүжирдэж болно. Цаана нь бас л хүний амьдрал сэтгжл бий. Тэр хүнд бас зүрх бий

1  |  0
Зочин(182.160.6.115) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчдийг яллах нь зөв. Шуналдаа хөтлөгдөн захиалгаар бусдыг гүтгэн доромжилж болохгүй

1  |  0
Дагдан(202.131.234.126) 2025 оны 03 сарын 13

Энэ аймшигийн авгай сүйдэлсэн газруудаа нөхөн сэргээгээд, өрөө төлчихөөд олон юм донгос

1  |  0
Bi(66.181.184.145) 2025 оны 03 сарын 13

Oorsdiinhoo uildel ug buree tsene uchir ni ta nart aldah erh baihgui. Oorsdiigoo omoorohoosoo ich. Buruugaa huleen zovshooroh zorigtoi bai.

1  |  0
zochin(122.201.22.170) 2025 оны 03 сарын 13

Uursdiinhu yos zuin talaar am neehgui baij bas busdiin amiig hamhij hulcengui bolgoh sanaatai.

1  |  0
зочин(202.179.23.116) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчидээ но нь илэрчих вий гэж айгаад байгаа ”Монпулёмат”-ын Гарамжавыг үүнээс хойш бүгд овоо хараандаа авцгаая. Тэглээ гээд бүх сэтгүүлчидийг шоронд хийг л дээ. Харж л байя. Өөрөө хэрхэн яаж яаж явсанаа дараа дараагийн мэдээллээс олж уншаад л шород хийгээд л сууж байг. Хэр олон хүний хийхийг нь үзээд байна. Хамгийн шударгаар баяжсан ч юм шиг юу вэ.

1  |  0
Mongol huu(43.228.131.243) 2025 оны 03 сарын 13

хн юу ч гэхэв дээ хөөрхий танай ангийн баячууд сэтгүүлч нэртэй новшнуудад мөнгө өгөөд бичүүлж байгаа юм чини бид бичилгүй яах бэ гээд ил цагаан хэлээд сууж байгаа ажил мэргэжил, ёс суртахуунаа гээсэн чам мэтийн малаар дүүрэн байгаа юм яаж үнэн мэдээлэл ард бидэнд ирхэв дээ новш л гэхээс өөр юу гэхэв

1  |  0
bid(202.131.252.209) 2025 оны 03 сарын 13

ta nar yadahdaa biee zuv avch yav daa, erhem gishuudee, urd ni hevlel medeelel baij l baisan, urgelj l muu heldeg l baisan, olon olon emegtei gishuudiin talaar tanai namiinhan shig onigoo garch baisangui de

1  |  0
sanaa(122.201.23.83) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлч уг нь үнэн л юм бичсэн байна. Гэвч бичиж гэдэг үгийг бичэж гэж зөв бичгийн дүрмийн алдаатай бичсэн байна.

1  |  0
zochin(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

Garamjav guai bolj uzee,,,yneheer buruu zoryy medee baidag bol medeej hariuzlaga toozoh ni zov,,,,,buruu zuil barag baihgui tord dandaa luivarchid baigaa shyy,,,ard tymen, setgyylchiin amiig booh erh baihgui tand !!!!

1  |  0
-(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчдийг ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Хэн нэгэн сэтэртэн сэтгүүлчдийг яллуулах гэсэн бодол нь өөрсдөө гэмтэй байгаад л хамгийн гол асуудал оршиж буй заа. X(

1  |  0
Top