УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хооронд байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцлээ.
Хэлэлцээрт зааснаар Монгол Улс Польш улсаас 50 сая хүртэл еврогийн зээл авахаар заасан юм. Жилийн хүү нь 0.15 хувь юм. Хэрэв Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрт товлогдсон хугацаанд аливаа төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд тодорхойлогдсон хүүгээс гадна 1.5 хувийн торгуулийн хүү төлөх үүрэг хүлээж байгаа аж. Дээрх хэлэлцээрийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр Монгол Улс Польш улсаас 50 сая хүртэл еврогийн зээл авахыг холбогдох яаманд даалгаж буй юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )