АН-ын дэд даргад С.Одонтуяа, Ж.Батзандан нар зүтгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

 Ардчилсан нам шинэчилсэн дүрмээ боловсруулж, их хурлаараа баталгаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Намын шинэ дүрэмд анхаарал татах нэг асуудал нь нам дэд даргатай байхаар дүрмэнд тусгагдсан явдал юм. Дүрмэнд “Ардчилсан Намын даргыг “намын тэргүүн” гэж нэрлэхээр заасан бөгөөд нам нь дэд тэргүүнтэй байна” гэжээ. Дүрмэнд зааснаар намын их хурлаар намын дэд дарга нарыг баталгаажуулах юм байна. Хоёр дэд даргатай байхаар яригдаж байгаа юм. Иймд их хурлаар дээрх заалт дэмжигдвэл дүрэм батлагдсаны дараагаар нь намын дэд дарга нарын асуудлыг хэлэлцэх болж байна.

Намын дэд даргын нэрийг намын дарга их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр тусгасан байна. АН хоёр ч дэд даргатай ажиллахаар болсонтой холбоотойгоор уг албан тушаалд очих сонирхолтой эрхэмүүд олон байгаа гэнэ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэрс дуулдаж байна. Дэд дарга нарын нэг нь эмэгтэй хүн байх ёстой гэсэн шалгуур тавьж буй учраас С.Одонтуяа дэмжлэг авч буй бололтой. Нөгөө талдаа С.Одонтуяа С.Эрдэнэ даргын ойрын хүний нэг юм.

Ж.Батзандангийн хувьд мөн л “Шонхор” фракцийн гишүүн. Гэхдээ дандаа С.Эрдэнэ өөрийнхөө хүмүүсээр намын дарга удирдлагуудыг бүрдүүлэх нь намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх учраас Ж.Батзанданг дэд дарга болгохгүй байх гэсэн таамаг байна. Намын дэд даргад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы нэр ч яваа аж.

Н.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.177) 2025 оны 03 сарын 13

Алуурчин Эрдэнэ АН-ыг авсанд хийлээ. Араас нь өөрөө

1  |  0
irgen (112.72.11.122) 2025 оны 03 сарын 13

Ardchilcan nam erdeniin hyviin komfani boljdee .muhuhiin dohio ...

1  |  0
Top