АН-ын даргаар С.Эрдэнийг батламжиллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 12

 Намын даргын сонгуулийн саналаар олонхийн дэмжлэг авсан С.Эрдэнийг их хурлын төлөөлөгчид Ардчилсан намын даргаар батамжиллаа. Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэд тамгаа гардуулан өглөө. Ардчилсан намын дарга З.Энхболд тамгаа шилжүүлж өгөхийн өмнө үг хэлсэн юм.

Тэрээр “Ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан, ардчилал эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч журмын нөхөддөө баяр хүргэе. Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан мянга, мянган гишүүд, их хуралдаа ирсэн гишүүддээ талархаж байна.

Олигарх, оффшорчдоосоо салж чадсан Ардчилсан намын гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно. Ардчилсан намын дарга С.Эрдэнийг 2020 оны УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийг ерөөе” гэсэн юм. Их хурал намын үндсэн дүрмийг хэлэлцэж байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.184) 2025 оны 03 сарын 13

Чааваас намаасаа гарахаас өөр зам үлдсэнгүй

1  |  0
Top