Асуудлын гол нь Н.Алтанхуяг

2017 оны 02 сарын 22

2017.02.21-ний 19 цаг

Б.Гарамгайбаатарыг цагдан хорив

Image result for Гарамгайбаатар

Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгчийн нэг  юм байна. Тиймээс түүнийг  Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалтын үеэр байцаах шаардлага гарсан гэж АТГ тайлбарлаж буй юм. АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим сайт мэдээлсэн.  АТГ-аас Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдээс мэдүүлэг авч эхлээд байна. Зээлдэгчдийн нэг болох Б.Гарамгайбаатарыг өчигдөр 15.00 цагийн орчимд түүнээс байцааж эхлээд 19.00 цагийн орчимд прокурорын шийдвэрийн дагуу Хорих 461 дүгээр ангид хорьсон байна.  

2017.2.21-ний 20 цаг

“ПОРТУНА”БАТБАЯРЫГ Ч БАС ХОРИХООР БОЛОВ

Image result for Фортуна Батбаяр

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Портун” Н.Батбаярыг ч АТГ-аас шалгаж эхэлжээ. Өчигдрийн хувьд түүнээс байцаалт авчээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг мөн л Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, өчигдөр үдэш Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол 20.00 цагийн орчимд гарч, түүнийг шууд хорих анги руу ачсан байна.

2017.01 сар

Г.ДЭНЗЭН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Image result for Дэнзэн

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс иргэн Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж дуусчээ.  Тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт саяхан  шилжүүлээд байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(202.9.42.177) 2025 оны 03 сарын 13

МУ-ын ЗГ-ын тэргүүн байхдаа ёроолгүй шуналтай хогын гаруудтай хамт засаг барьсаны ГАЙ Эрдэнэ, Эрдэнэбат нарыг ч шоронд явуул. Та АН-ын дарга хулгайч луйварчдыг өмөөрөхгүй гэсэн Төрөөс хулгайласан мөнгө буцааж өг

1  |  0
777(202.70.37.166) 2025 оны 03 сарын 13

Ямар ч тохиолдолд үнэгүй юм гэж байдаггүй.

1  |  0
Мгл (150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

За болж дээ. Авсан бол төлөх ёстой

1  |  0
Зочин(150.129.143.46) 2025 оны 03 сарын 13

Ардчилал нэр нь доор луйвар хийгсэд элбэгдорж толгойлогч нь

1  |  0
Top