Сэрэмжлүүлэг: Арга нь нарийссан сүлжээний бизнесийн луйвар

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 07

 

Ж.Маратын пирамид луйвар

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй  сүлжээний компаниудын  90 гаруй хувь нь  хууль бус сүлжээний бизнесээр толгой цохидог ОХУ-аас орж ирсэн компаниуд ажээ. ОХУ-д 2000 гаруй сүлжээний бизнес эрхэлдэг компани  байдгийн дөнгөж 100 гаруй нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эрхтэй юм байна. Санхүүгийн пирамид буюу хууль бус сүлжээний бизнес нь хууран мэхлэх арга залийг өөгшүүлж, шударгаар хөдөлмөрлөж мөнгө олох сэтгэлгээг боогдуулах муу талтайн дээр олон мянган хүнд эдийн засгийн хохирол учруулж цөөн хэдхэн хүн л ашиг олдог  

Казахстан улсын иргэн Ж,Марат тэргүүтэй хүмүүс Монгол иргэдийг “Жи-Тайм” сүлжээний бизнестээ элсүүлээд зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайдыг ч уг  сүлжээндээ хамаатай мэт ойлголтыг тараасан.   Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас Ж.Марат нарыг Чингис хаан” олон усыннисэх буудлаас Казахстан улс руу явах гэж байхад нь саатуулсан. Нийт зургаан тэрбум төгрөгийг Монголчуудаас луйвардсан. Уг мөнгийг битүүмжилж амжсан нь цагдаагийнхан  шуурхай ажиллагааны үр дүн байлаа.

Жи-Таймд хүүхдүүдээсээ нууцалж 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурал, хоёр сая 300 мянган төгрөгөө 19 сая төгрөг болгон буцаан авахаар гэрээ байгуулж, мөнгөө өгсөн төрийн албан хаагч ч байв. Сүлжээний бизнес бол богино хугацаанд их мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэхүй дээр “тоглолт хийдэг”. Пиримад луйврыг энэ төрлийн сүлжээний бизнесийг АНУ, БНХАУ гээд олоон оронд хуулиар хориглодог байна. Сүлжээний бизнест орсон хүн  найз нөхөд, төрөл садангаасаа эхлээд хамгийн дотны хүмүүсээ луйварддаг. Татан оролцуулдаг. Манай улсад сүлжээний бизнес эрхлэхийг хориглодог боловч хуулийн цоорхой ашиглан нууц, далд хэлбэрээр явуулсан байдгийн тод жишээ, “Жи-Тайм” юм.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрийг ашиглах тохиолдол нэг бус удаа гарчээ.  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Жи Тайм Корпорэйшн” ХХК-ийг  2016 оны 11 сарын 18-нд Platinum гэх зэрэглэлээр бүртгэж авч байсан байдаг. Түүнчлэн  гоо сайхны бүтээгдхүүн, цай импортлогч гэсэн байдаг. Бүртгүүлэхээсээ хамаагүй өмнө сүлжээний бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байжээ.  "Ундран цацрах" ХХК юм. Тус компанийг үүсгэн байгуулагчид нь дээр хэлсэнчлэн төрийн болон олон нийтийн нэр хүнд бүхий б төр засгаас хэрэгжүүлж буй бодлогыг хүртэл уриа болгон ихэд овжиноор ашигласан нь харагдаж байна. 2009 оныг "Үйлдвэржилт"-ийн жил болгон зарласантай холбогдуулан өөрсдийн хууль бус сүлжээний бизнесийн үйл ажиллагаагаа энэхүү бодлогод нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж буй мэтээр харагдуулах зорилгоор "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" уриатайгаар явуулжээ.

"Ундран цацрах" компани 55000 төгрөгөөр элсүүлээд 10000 төгрөгтүндэсний үйлдвэрийн бараа өгч байгаа нь 45000 төгрөгийг нь шууд луйвардаж байна гэсэн үг. 55000 төгрөгөөр элсээд орчихсон хүн нь 45000 төгрөгөө олж авахын тулд доороо хүн элсүүлэх хэрэгтэй болдог. Нэг хүн элсүүлвэл 10000 төгрөг авна. Ингэж явсаар байгаад эхний хэдэн хүн мөнгөө аваад, сүүлд орсон хүмүүс нь хохирдог.

"Ундран цацрах" ХХК-д одоогоор 30,000 хүн элссэн төдийгүй,  ижилтөстэй үйлажиллагаа явуулдаг "Бат боломж", "Мон үндэс 44", "Дөрвөн Өлзий", "Скай три", "Баянмонгол" зэрэг компани бий болжээ.

“Ундран цацрах” компани иргэдийг  луйвардсан сүлжээний бизнесийн үйл ажиллагаа явуулсан учраас МҮХАҮТ-ын гишүүнчлэлээс хасагдан  хөөгдсөн байна.  

Амар аргаар машин, байртай болох хүсэлтэй хүмүүсийг хуурч, мөнгө салган залилах гэмт хэрэг ихээр бүртгэгддэг байсан бол сүүлийн үед цахим луйвар газар авсныг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж байна. Интернэтийн багахан мэдлэгтэй байхад цаг тутамд доллараар цалинжиж, гар утасныхаа дугаарыг бүртгүүлээд элсэх төлбөрөө дансаар шилжүүлчихвэл дуудлага, мессеж ирэх бүрт дансанд тань мөнгө нэмэгдэнэ гэсэн постууд фэйсбүүкт олширлоо.

Энэ нь нөгөө л дороо хэрэглэгч элсүүлэх гэсэн ганцхан болзолтой. Хэрэв цахим аргаар ингэж мөнгөө луйвардуулсан тохиолдолд эргээд хохирлоо барагдуулахад тун хүндрэлтэй гэдгийг ч цагдаагийнхан сэрэмжлүүлж байгаа юм. Цахим хуудас гэдэг дэлхий нийтийг хамарсан олон нийтийн сүлжээ ашигладаг тул хор хохирлыг хэмжээг тогтоох боломжгүйгээс гадна тухайн хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдах томоохон эрсдэлийг дагуулж байдаг.

Иргэд амар, хялбар аргаар гэнэт л мөнгөтэй болгоно гэсэн зар, постод итгэхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Манай улс 2001 онд баталсан Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн заалтаа нарийвчлан сайжруулж,  холбогдох арга хэмжээг даруй авах цаг нь болжээ. Сүлжээний бизнесийн луйврын арга барил улам нарийсч байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Жи-Таймын үйл ажиллагааг судлаад  сүлжээний бизнесийн  луйвар хийж байна гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлж байжээ. 

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
solongoo(202.9.47.177) 2017 оны 09 сарын 07

uunees gadna uur zunduun suljeenii biznes bna bugdiig ni haah heregtei

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 09 сарын 07

tegeed yagaad uil ajilgaa yvuulah zovshoorol ogcon um

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 09 сарын 07

tegeed yagaad uil ajilgaa yvuulah zovshoorol ogcon um

0  |  0
кк(202.9.41.97) 2017 оны 09 сарын 07

тийн штээ

0  |  0
Top