“Пума” брэнд шинэ нүүр царайгаараа дуучин Селена Гомезийг сонгожээ. Тус брэнд өмнө нь Викенд, Рианнатай хамтарч ажиллаж байсан юм. Мөн дуучин Рианна найруулагчаар ажиллаж буй сурагтай байна.
Ийнхүү шинэ дүр төрхийг бүрдүүлэгч дуучин бүсгүй маань ярихдаа, “Би Пумагийн гэр бүлийн шинэ гишүүн болсондоо баяртай байна. Уг брэндийн спорт хувцас нь загварын талаарх мэдээллийг өөрчилсөн гайхалтай бүтээгдэхүүнүүд байдаг. Бид хамтдаа онцгой зүйлийг бий болгож чадна. Үүндээ ч итгэлтэй байна” гэжээ.



Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )