Гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ

2017 оны 09 сарын 25

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс Нийслэлийн өдрийг угтан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээний аянг сар гаруйн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээг нийт таван удаа хийсэн юм.

Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 28 харьяа хэлтэс, албад болон Батланхамгаалахын их сургууль, Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк, Ардчилсанзалуучуудын холбоо, “KOICA” Олон Улсын байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, хамт олоноролцлоо.

Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээнд 2420 ажилтан, албан хаагч оролцож нийт 45.000 м.кв талбайн 45 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top