Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана

2017 оны 09 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ.

Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны  бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийт 343 тендер зарласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ы(31.192.111.218) 2017 оны 09 сарын 26

Урд нь бол бүх тэндэрийг 10 хувь зохион байгуулагчдад ялуулаад өг гэж амлаж чанаргүй гүйцэтгэдэг байсан одоо бол арай өөр болж байна

0  |  0
зочин(207.154.238.46) 2017 оны 09 сарын 26

Батболд чинь харин ойрд овоо нүдээ олсон шийдвэрүүд гаргаад байна уу да.Одоо энэ шийдвэрээ чанга мөрдүүлж хяналт тавих хэрэгтэй

0  |  0
Энхболд(103.75.118.101) 2017 оны 09 сарын 26

Энэ хот чинь эзэнтэй гэдгийг мэдрүүлж байгаа хотын дарга ажлаа сайн хийж байна. Бат-Үүлийн үед АН-ын гэгдэх компаниуд тэндэрээр тоглож гудамж төсөл гэж мөнгө угааж байсан нь хүртэл илэрсэн шүү дээ. Одоо АН МАН гэлтгүй зөвхөн шударга т?ндэрээр авдаг болох тэндэр нь шлэн байх хэрэгтэй хотын даргыг дэмжиж байна

0  |  0
Бат-үүл(188.213.171.174) 2017 оны 09 сарын 26

Таны иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн хүрээнд хийгдэж байгаа шилэн тэндэрийн хуулийг дэмжиж байгаа шүү тэндэр будлиан байсан бол ил тод нээлттэй байх нь зүйтэй

0  |  0
зочин(167.114.226.122) 2017 оны 09 сарын 26

Ёстой сайхан мэдээ байна.5 сард хийх ажлыг 7-8 сард хийдэг байсан болихнээ.Одоо ил тод болговол зүгээр байна.Таны эрх мэдэл чинь хүрдэг бол ил тод болгох тал дээр нь ажиллаарай

0  |  0
зочин(158.69.92.137) 2017 оны 09 сарын 26

Зөв шүү.Тэгэхгүй бол хамаг цаг хугацаагаа хүлээж алддаг.Доорх хүмүүс нь Ажил хэрэг болгоосой

0  |  0
Зочин(202.179.27.31) 2017 оны 09 сарын 25

Тендер гэж заргалдсаар уламжлал ёсоор 8,9 сараас эхэлсэн болох байлгүй. Болдогсон бол оны өмнө зарлаад заргалдах 3 сараа тооцмоор доо.

0  |  0
Top