Бид сэтгүүлийнхээ “Стандарт” булангаар Монгол Улсын төрийн, төрийн бус ба хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагад ямар ашиг тустай болох тухай ойлголтыг цувралаар танилцуулж байгаа билээ. Ингэхдээ Монгол Улсад анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хувийн баталгаажуулалтын байгууллага болох “МонСертф” ХХК -тай хамтран ажиллаж байна. Энэ удаагийн дугаартаа ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.
ISO 9001 ХАВЬГҮЙ АШИГТАЙГААР НӨХӨН ТӨЛӨГДДӨГ
Нейл Р.Ханна
BSI компанийн Баталгаажуулалтын алба
ISO 9001 серийн стандарт нь дэлхийн хамгийн амжилттай хэрэгжиж байгаа орчин үеийн дэвшилтэт стандарт болж байна. Дэлхий даяар 1 сая гаруй компани энэ стандартыг нэвтрүүлсэн ба жил бүр гэрчилгээ авах баталгаажуулалтын аудитын захиалгын хэмжээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Анхны ISO 9001 стандарт нь 1987 онд гарснаас хойш 30 орчим жилийн туршид энэ үйл явц үргэлжилсээр байгаа юм. Менежментийн тогтоолцооны энэхүү стандартчилал болон баталгаажилтын зардал хэрхэн нөхөгддөг вэ? Британийн стандартын байгууллагын /BSI/ мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны үр дүнгээс харахад байгууллагын менежмент буюу удирдлагад хөрөнгө оруулж ISO 9001 чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх нь үр ашигтай болно.
ХОЁР АРГА БАРИЛ
BSI-д баталгаажуулагдсан компаниудын үзүүлэлтүүдийн мэдээллийн баазыг бид бий болгосон юм. Эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд компаниудын үйл ажиллагааны үр дүн тогтмол сайжирсаар ирсэн байна. Судлаачид судалгааг хоёр арга барилаар гүйцэтгэсэн юм. Эхний арга барил нь байгууллагуудын баталгаажилтын өмнөх болон дараах үзүүлэлтүүдийг харьцуулсан. Хоёр дахь арга нь илүү нарийн. Нэг нь баталгаажуулалт авсан, нөгөө нь аваагүй хоёр байгууллагын үзүүлэлтүүдийг цаг хугацааны явцад хооронд нь харьцуулан судалж үзжээ. Судалгаа эхлэхэд эдгээр хоёр байгууллагын хөгжлийн түвшин, үйл ажиллагааны төрөл, ашиг орлогын хэмжээ гэх мэт үзүүлэлтүүд ижил байхаар сонгосон юм. Гэтэл ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудын үзүүлэлтүүд төд удалгүй илт давамгайлж эхэлсэн байдаг.
Зураг 1-ээс судалгаанд хамрагдсан хоёр өөр салбарын байгууллагуудын үр дүнг харууллаа.
График дээр тодорхой хугацааны хөрөнгийн ашигт ажиллагааны коффициентыг /ROA-Return on Assets/ босоо тэнхлэгээр харуулав.
ISO НЭРИЙН ТОВЧЛОЛЫН ГАРАЛ ҮҮСЭЛ
Олон улсын стандартын байгууллага гэсэн нэрийн орчуулга нь тухайн хэлнээс хамааран өөр өөр байдаг. Жишээлбэл: IOS (International Organization for Standardization) англиар, эсвэл OIN (Organisation internationale de normalisation) францаар. Тиймээс нэгдсэн богино товчлол ISO гэж сонгосон ба энэ нь грекээр isos гэсэн үгнээс гаралтай "адил, тэнцүү, ижил" гэсэн утгатай үг юм.
ТҮҮХ
• 1946 оны аравдугаар сарын 14-26-ыг хүртэл Лондон хотод олон улсын үндэсний стандартын байгууллагуудын их хурал болсон ба үүнд дэлхийн 25 улс орон оролцсон байна. Энэ хурлаар олон улсын стандартын шинэ байгууллага бий болгох шийдвэр гарсан ба энэ байгууллага нь ISA (1926 онд байгуулагдсан. Улмаар 1942 онд үйл ажиллагаагаа зогсоон хаагдсан) болон НҮБ-ын стандартын зохицуулах хороог (UNSCC - United Nations Standards Coordinating Committee) солих зорилготой байв.
Цаг хугацааны тоолол баталгаажуулалт хийгдэхээс хоёр жилийн өмнөөс эхэлж t=0 хугацаанд эхэлсэн баталгаажилт гурван жилийн дараа дуусч байна. Судалгаанд хамруулж байгаа бүх салбарт баталгаажуулалт хийлгэсэн байгууллагуудын үзүүлэлтүүд илт өндөр, харин баталгаажуулалт хийлгээгүй байгууллагуудын үзүүлэлтүүд доогуур байна. Судлаач Раян, Тамими нар үүний үлэмж ялгааг олж тогтоосон байдаг. Тэд баталгаажилт авсан компаниудын хувьцааны үнийн өсөлтийг /standard and Poor 500 индексээр илэрхийлэгдэх/ зах зээлийн ерөнхий нөхцөл байдалтай харьцуулж ажигласан байна.
АШИГТ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ
BSI-ийн судалгаанаас харахад, чанарын менежерүүдэд тулгардаг асуудал бол яах аргагүй дээд удирдлагын зүгээс бүх талын бүрэн дэмжлэг үзүүлдэггүйтэй холбоотой байдаг. Энэ асуудлын гол нь эцсийн дүнд стандартчилал болон баталгаажуулалтад оруулсан хөрөнгийн үр ашгийг тооцох энгийн бөгөөд ойлгомжтой хэрэгсэл байхгүй байсанд оршиж байлаа. BSI-ийн мэргэжилтнүүд энэхүү хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцдог хэрэгсэл бий болгох оролдлого хийсэн юм. Энэ нь компьютерийн программ ба хөрөнгө оруулалтын өгөөжийг/ROI-Return on Investment/ хоёр янзаар тооцоолох арга санал болгож байна. Эхний арга нь борлуулалтын өгөөжийн үзүүлэлтийг /ROS-Return on Sales/ авч үзнэ, хоёр дахь арга нь хөрөнгийн үр өгөөжийг /ROA-Return on Assets/ авч үзнэ. Аль ч тохиолдолд байгууллага нь өөрийн орлого, хөрөнгийн үзүүлэлтүүд болон ROA-г үнэлж байгаа нөхцөлд мөн тэдгээрийн цэвэр нэрлэсэн өртөг зэрэг өгөгдлүүдийг оруулна. Цаашлаад, энэхүү программ нь судалгааны эмпирик өгөгдлүүд дээр үндэслэн стандартыг нэвтрүүлсний үр ашгийг тооцдог. Энэ үр ашиг нь ашигт ажиллагааны түвшний өсөлтөөр илэрхийлэгдэх ба үүнийг дундаж үзүүлэлтүүдийн суурь шугамтай харьцуулж харуулна. Энэ хэрэгслийн ачаар ISO 9001 стандартыг хэрэгжүүлсний үр дүн болон ашгийн өсөлтийг урьдчилан тооцоолох боломжтой болж байна.
ҮНЭН БОДИТОЙ, ХЭМНЭЛТТЭЙ БАЙДАЛ
BSI-ийн клиент компанийн хөгжлийн түвшин бусад ижил төрлийн компаниас хавьгүй өндөр байх нь учир холбогдолтой юм. Судалгааны үнэн бодит байдлыг өөр дээрээ шалгасан. BSI-ийн мэргэжилтнүүд энэ асуудлыг судлахаар шийджээ. Тэд энэхүү судалгаандаа Бүртгэлийн танхимын архивуудаас авсан Их Британы компаниудын санхүүгийн үзүүлэлтүүдийг хэрэглэсэн байна. BSI-ийн экспертүүд Fame /Bureau van Dijk-ийн компани/- ийн мэдээллийн бааз руу нэвтрэх эрх авснаар 10 саяас 100 сая хүртэлх фунтын орлоготой Британийн бүх компанийн үр дүнгүүдийг хүлээн авсан юм. Учир нь 10 сая фунтаас бага орлоготой жижиг компаниудын үзүүлэлтүүд тэр бүр үнэн зөв байдаггүй ба BSI-ийн клиентүүдийн дунд 500 сая фунтаас бага орлоготой компани байдаггүй. Судалгаанд дараах гурван салбарыг хамруулсан: үйлдвэрийн, барилгын ба жижиглэн/бөөний худалдаа. Дараа нь өгөгдлүүдийг BSI-ийн баталгаажилт авсан болон аваагүй байгууллагуудын хооронд ялган хуваарилна. Энэ үнэлгээг баталгаажилт хийлгэхээс нэг жилийн өмнө гүйцэтгэж баталгаажилтын хугацаа дуусахад гүйцээсэн юм. Баталгаажилтын хугацаа гурван жил байдаг.
ISO ТА МЭДЭХ ҮҮ?
Шинэ үүсгэн байгуулагдсан байгууллага нь Женевт байрлах шийдвэр гарган 1947 оны хоёрдугаар сарын 23-нд ISO үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
• Тухайн үеийн Австрийн Стандартын институт буюу: Austrian Standards Institute (ASI) болон Швейцарийн Стандартын Холбоо үүсгэн байгуулагч гишүүн улсууд байжээ.
ЦӨӨН ҮГЭЭР
• Британийн Стандартын байгууллага /BSI/ нь 100 гаруй жилийн түүхтэй.
• BSI брэнд нь төрөл бүрийн тендер болон олон улсын хөрөнгийн биржүүд дээр асар их нэр хүндтэй.
• Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй компаниудын дийлэнх нь BSI-аар баталгаажуулсан байна.
• BSI нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж яваа стандартын болон б а т а л г а а ж у у л а л т ы н байгууллага ба 175 орны 90 мянган байгууллагад үйлчилгээ үзүүлж байна.
• BSI-ийн шинэ үеийн стандартууд хүмүүсийн зан байдал болон үнэ цэнэ дээр төвлөрсөн ба байгууллагууд өөрсдийн бүрэн хүчин чадалд хүрч нэр хүндээ хамгаалахад тусалдаг.
• 1901 оноос эхлэн батлагдсан анхны стандартууд худалдааг хөнгөвчлөх зорилгоор б ү т э э г д э х ү ү н и й тодорхойлолт дээр төвлөрч байв.
• Стандартын хөгжлийн явц гурав дахь үе рүүгээ ороод 2000 оноос шинэ үеийн стандартууд гарч ирсэн хэдий ч Монгол Улсын хувьд байгууллагуудын чанар хангагдаагүй учир юуны өмнө ISO стандартуудаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
• ISO Менежментийн стандартууд Монгол Улсын ирээдүйг тодорхойлно.
• Компаниуд ISO 9001- ийг хэрэгжүүлснээр төгс бизнесийн орчныг бий болгоно.
• ISO 9001 стандарт нь таны удирдлагын тогтолцоонд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэж, таны ирээдүйн амжилтыг хангадаг хүчирхэг арга хэрэгсэл юм.
ЯАГААД ЗААВАЛ ISO 9001 ГЭЖ?
Гарсан үр дүнг хэт туйлшруулах хэрэггүй болов уу. Компанийн ерөнхий үр ашигт нөлөөлдөг олон хүчин зүйлүүд байдаг. ISO 9001 стандартыг ашиглах нь компанийн санхүүгийн үр дүнд нөлөөлөх бүх үйл ажиллагааг заавал хамрах ёсгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэдий тийм ч ISO 9001 стандартын хэрэгжүүлэлт болон бүртгэл нь бүр илүү их үр дүнг авчрах чадвартай юм. Мөн түүнчлэн байгууллагууд BSI- аас биш өөр баталгаажуултын байгууллагаас ISO 9001 стандартын баталгаажилт авсан байж болно. Энэ нь баталгаажилт хийлгэсэн байгууллагуудын ашигт ажиллагаа нь өөр хоорондоо хүснэгтэд харьцуулснаас илүүтэй ялгаатай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл BSI-аар баталгаажуулах нь илүү давуу талтай болохыг илтгэж байна. Учир нь BSI- ийн клиентүүдийн үзүүлэлтүүд бусад баталгаажуулалттай компаниудын үр дүнгээс илт давсан үзүүлэлттэй юм. ISO 9001 анх хэрэгжиж эхэлснээс хойшхи 30 жилийн ажлын туршлагаас харахад түүнтэй дүйцэх менежментийн маш цөөхөн шалгарсан арга хэрэгслүүд байдаг. Сая сая мэргэжилтний хэрэглэдэг бүр ч цөөхөн хэрэгсэл бий. Тэдгээрээс ISO 9001 стандарт шиг компанийн удирдлагын тогтолцоог гайхамшигтай үр дүнд хүргэдэг арга цөөн юм. ISO 9001 стандарт нь улам өргөжин тэлж байгууллагын ашгийг улам бүр нэмэгдүүлсээр байна. ISO 9001-ийн удирдлагын тогтолцоо нь сая сая хэрэглэгчдэд илт мэдрэгдэхүйц санхүүгийн үр ашгийг авчирдаг болох нь батлагдсан. BSI-ийн үйлчлүүлэгчдийн хувьд энэ тоо нь энд авч үзсэн салбаруудад хамгийн багадаа зургаан оронтой тоогоор хэмжигдэж байгаа нь харагдаж байна.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН АКАДЕМИЙН 2017 ОНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Бид удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүлэх стандартуудыг Монгол Улсад нутагшуулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Олон улсын стандартын академиар дамжуулан эдгээр стандартын талаар нээлттэй /танхимын/ сургалтуудыг зохион байгуулж байна. Олон улсын стандартын академийн зорилго нь:
• Олон улсын шинэчлэгдсэн стандартуудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
• Тус мэргэжлийн академид багшлах мэргэжлийн багш нарыг бэлтгэж ажиллуулах
• Монголд шаардлагатай байгаа бүх стандартуудаар үндэсний аудиторууд болон мэргэжлийн зөвлөхүүдийг сургаж бэлтгэх
• Стандарт хэрэгжүүлэх зорилготой байгууллагуудын хүсэлтээр стандартын төрөл бүрийн дөрвөн шатны сургалтуудыг явуулж улмаар олон улсын баталгаажуулалт олгох
Холбоо барих: Мэйл хаяг: info@moncert.mn
Утас: 99829822, 91113010, 70115522 Facebook: http://www.facebook.com/moncertf
Онлайн бүртгүүлэх: www.standard.zindaa.mn
Ш.Адъяамаа
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 1 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com