Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр 2003-2014 оны буюу нийт 12 жилийн Монгол Улсын эрүүл мэндийн зардлын тооцооллын ерөнхий үр дүнг танилцуулах уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Уулзалтад ЭМХТ-ийн Ерөнхий захирал Б.Нарантуяа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын зөвлөх Фе Вида Н.Ди-Лиачо нар оролцсон юм. Уулзалтаар Эрүүл мэндийн үндэсний тооцоо номыг танилцуулсан юм. Тус номд 2003-2014 онуудад Эрүүл мэндийн салбарт хэр их хөрөнгө юунд зарцуулсан болон иргэд эрүүл мэндийн даатгалд хэр идэвхтэй хамрагдаж байгаа зэрэг судалгааг багтаажээ. Ийнхүү судалгаа хийснээр эрүүл мэндийн байгууллагаас юун дээр анхаарч ажиллах вэ гэдгийг цаашдынхаа төлөвлөгөөнд тусгадаг байна.
Монгол улсын эрүүл мэндийн зардал 2014 онд 943.8 тэрбум төгрөг байсан ба ДНБ-ний 4.2 хувийг эзэлж байсан байна. Энэ нь нэг хүнд ногдох зардал 2014 оны байдлаар 318.5 мянган төгрөг буюу 173.9 ам.доллар байсан аж. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд улсын санхүүжилтийн эх үүсвэр давамгайлж байгаа боловч нийт санхүүжилтэд эзлэх хувь нь буурч, харин хувийн санхүүжилтийн хувь өсөх хандлагатай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн нийт санхүүжилтэд улсын санхүүжилтийн эзлэх хувь 2003 онд 67.1 хувь байсан бол 2014 онд 61.5 хувь, хувийн санхүүжилт 2003 онд 23.3 хувь байсан бол 2014 онд 35.4 хувьтай байна.
Эрүүл мэндийн зардлыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлөөр авч үзвэл эмчлэн анагаах тусламж, үйлчилгээний зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 63.6 хувийг эзэлж байсан бол 2014 онд 60.1 хувийг эзэлж байжээ.
Эрүүл мэндийн зардлыг газарзүйн байршлаар авч үзвэл, Улаанбаатар хотын зардал хамгийн өндөр буюу 2003 онд эрүүл мэндийн зардлын 37.8 хувь, 2014 онд 47.5 хувийг эзэлж байгаа байжээ. 2014 оны байдлаар нэг хүнд ногдох зардал 327.7 мянган төгрөг байна. Дэлхийн нийтээрээ 2030 он хүртэл эрүүл мэндийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг гаргасан байна. Манай улс ч мөн энэ хүрээнд 2030 он хүртэл эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөвлөгөөг гаргаснаа онцолсон юм. Хүн бүрт хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэхийн тулд эрүүл мэндийн санхүүжилтийг төрөөс нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн уулзалтад оролцогчид санал бодлоо солилцлоо.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com