Цахим валют биткойны ханш 20 мянган ам.долларт хүрээд байсан. Тэгвэл өчигдөр буюу баасан гаригт 12 мянган ам.долларт хүрч унажээ. Улмаар зарим биржүүд биткойны худалдааг зогсоосон байна. Цахим валютын ханш 1000 ам.доллараас эхлэн өнгөрсөн 12 сарын турш нэмэгдсээр 20 мянган ам.долларт хүрч өссөн юм. Биткойны ханш унасан нь техникийн үйл ажиллагаа саатсанаас болж худалдаалах явц удааширснаас үүджээ.
Биткойны ханш өнгөрсөн арваннэгдүгээр сард огцом нэмэгдсэнээр хувийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татах болжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногоос ханш хэлбэлзэж эхэлсэн байна. Эдийн засгийн шинжээчид цахим валютыг сонирхогчдод хандан энэ мэт үнийн огцом хэлбэлзэлд бэлтгэлтэй байхыг анхааруулсан аж. Манай улсад ч гэсэн Биткойныг сонирхогчид сүүлийн үед огцом нэмэгдсэн билээ.
Биткойн гэж юу вэ?
Биткойн нь өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм.. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байжээ.
АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. Одоогоор АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.
Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлнэ. Юм худалдан авахад ч, карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин биткойн бол peer-to-peer систем юм. Юу гэсэн үг вэ гэвэл биткойныг ашиглаж байгаа тохиолдолд та биткойны P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр (банк г.м) нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулна.
Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин биткойны хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн биткойн байгаа, хэн хэн рүү хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм.
Та банкны үйл ажиллагаа хэрхэн ажилладгийг нарийн мэдэхгүй ч гэсэн түүнд итгэж мөнгөө хадгалуулан янз бүрийн үйлчилгээ авдаг. Хэрвээ ямар нэгэн юм буруу болбол та банктай заргалдана. Харин биткойны хувьд хариуцах эзэн, хүн, байгууллага байхгүй учраас хэнд ч итгэх шаардлагагүй.
нь өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын нэгэнд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа нь аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм.. Ер нь бол амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байжээ.
АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткоин нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. Одоогоор АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.
Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлнэ. Юм худалдан авахад ч, карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин биткойн бол peer-to-peer систем юм. Юу гэсэн үг вэ гэвэл биткойныг ашиглаж байгаа тохиолдолд та биткойны P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр (банк г.м) нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулна.
Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин биткойны хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн биткойн байгаа, хэн хэн рүү хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм.
Та банкны үйл ажиллагаа хэрхэн ажилладгийг нарийн мэдэхгүй ч гэсэн түүнд итгэж мөнгөө хадгалуулан янз бүрийн үйлчилгээ авдаг. Хэрвээ ямар нэгэн юм буруу болбол та банктай заргалдана. Харин биткойны хувьд хариуцах эзэн, хүн, байгууллага байхгүй учраас хэнд ч итгэх шаардлагагүй.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно
GOY