Zindaa.mn сайтад Шарга морьт дахь Дондогдулам хатны чандрыг өргөсөн гэх газрыг хүмүүст худалдчихлаа гэсэн мэдээлэл ирсэн дагуу асуудлыг сурвалжилсан. Уншигч та бүхэн “Монгол төрийн сүүлчийн хатны “бунхан”-ы газрыг худалдсан мөрөөр... /Цуврал-1/, “Дондогдулам хатны цогцсыг хайлуулсан газар Соёлын өвд бүртгэлтэй” /Цуврал-2/”, /Сурвалжлага-3: Газрын захирамжийг цуцалж, Дондогдулам хатны дурсгалыг хамгаалахаар боллоо/ сурвалжлагыг санаж байгаа байх.
Бид гурав дахь сурвалжлагадаа Дондогдулам хатны дурсгалт газар дээр үүссэн асуудлын дагуу хамтарсан ажлын хэсэг ажиллаж, газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий Дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор болсон гэдгийг мэдээлэхдээ хүчингүй болгох захирамж хараахан гараагүй байгааг дуулгасан.
Тэгвэл тухайн бүсэд олгосон газрын эзэмших эрхийг албан ёсоор цуцалсан СБД-ийн Засаг даргын А/178 дугаартай захирамж өнөөдөр буюу 2018.05.22-нд гарлаа.
Захирамжид нэр бүхий иргэдийн тус бүр 700 м.кв хэмжээтэй 10 айлын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн Газрын албаны дарга Д.Сугарт даалгасан байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
60 тэр бумын хамаатнуудаас болж иргэд хохирох юм.Газрын албаны ажиллагсадад ялангуяа дарга нэртэй авилгачдад түүхэн дурсгалт газруудын тухай сургалт явуулж ширээний ном гаргаж өгмөөр юм.Цохолт нэртэй авилга хийх үедээ тэр номоо үзээд олгодог болчихвол хэн хэндээ амар шүү
Тэр газар авах гээд бг болон олгосон нөхдүүд хандахад. Даландавхар болоод нарангийн энгэрт газараа ав гэж зөвлөе
өөрөөр олголт хийчихээд хамгаалж чадалү\гүй цуцалж л байдаг. Хэвлэлээс үнэхээр айх юмаа, цуцлах байсан бол захирамж гаргаж газар олгож хүмүүст бас л ажил удлаа даа. Газар олголтоо цуцлуулсөн иргэд о\хохирлоо төрөөс буюу Засаг даргаас нэхэмжлэх бүрэн эрх үүсч байгаа юм даа
Ashgui dee
Ийм газар олгож л байдаг...кккк Ёстой ажлаа мэдэхгүй 60 тэр бум байна даа. хэ хэ.Төр байгаа гэдгээ харуулсан сайхан үйл болжээ...
Ashgui dee tsutsalsan zov
ene gazriin zubshuurul ugsun turiin ajiltnuuddaa hariutslaga tootsoochee ene gazriig medeej zugeer abaagui l bgaa