Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Архангай аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.

Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг орон нутгийн болон Онцгой байдлын газрын 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.

Эх сурвалж: Архангай аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top