140-р сургуулийн авто зам, орчныг стандартад нийцүүлэн тохижуулжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн Засаг Даргын Тамгын газартай хамтран Ерөнхий боловсролын 140 дүгээр сургуулийн ойр орчмын авто замыг "Сургууль орчмын бүс-Техникийн ерөнхий шаардлага" стандартад нийцүүлэн тохижууллаа.

Уг ажлын хүрээнд хурд сааруулагч, авто замын тэмдэг, тэмдэглэл, тусгаарлах хайс, зогсоолын талбай зэргийг хийж гүйцэтгэн, хүүхдийг гарч болзошгуй зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлж ажиллаа.


Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top