Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар 1 цаг 30 минут тутамд мэдээлнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

LiveTV.MN сайтаар та замын хөдөлгөөний нөхцөл байдлын тухай мэдээллийг ирэх долоо хоногоос буюу 2018 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр бүр хүлээн авах боломжтой боллоо.

Нэг цаг 30 минут тутамд хамгийн их түгжрэлтэй байгаа болон хөдөлгөөн сийрэг, сонгон зорчих боломжтой автозамуудын мэдээллийг шууд дамжуулна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн замын ачааллын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбартайгаар хүргэх учраас та хаана ч явсан гар утас, таблет, суурин компьютерээс уг мэдээллийг дуу, дүрсний өндөр чанартайгаар шуурхай хүлээн авах боломжтой болно.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(202.9.41.36) 2018 оны 10 сарын 09

энэ маш зөв ажил шүү.Харин хэсэг ажиллаад байхгүй болох вий???Баярлалаа,амжилт.

0  |  0
Top