Ж.Чинбүрэн: Манайханд гадаадад эмчлүүлбэл эдгэрдэг гэсэн буруу ойлголт байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

“Хавдрын тулгамдсан асуудал-2018” эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" зочид буудлын хурлын танхимд өнөөдөр /2018.11.16/ боллоо. 13 дахь удаагаа чуулж буй тус хуралдаанд Анагаах ухааны доктор, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, ХСҮТ-ийн бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан, ЭМЯ-ны төлөөлөл, хот, хөдөө орон нутгийн 200 гаруй эмч, судлаачид оролцсон юм. Энэ жилийн хуралдааныг “Хавдрын тулгамдсан асуудал-2018 хавдар судлаач эмч нарын уулзалт” нэртэйгээр “Хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх замаар хавдрыг хянаж чадна” уриан дор зохион байгуулж, хоёр салбар хуралдаан, сургалт, хэлэлцүүлэг гэсэн өргөн хүрээнд явуулсан юм.

Манай улсад 2017 оны байдлаар элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, өндгөвч, бөөр, нойр булчирхай, уушиг зэрэг 10 өвчин зонхилон тохиолдож байгаа аж.

Зонхилон тохиолдож буй хорт хавдрын оношлогдож байгаа үе шатыг үзэхэд, умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 48,8 хувь нь 2-р шатандаа, элэгний хорт хавдрын 79,8 хувь нь хожуу буюу 3-4 дэх шатандаа оношлогдож байна.

2017 онд манай улсад хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогдсон нь хүйсийн хувьд бараг адилхан тархалттай байгаа бөгөөд элэгний хорт хавдраар эрэгтэй 1244, эмэгтэй 1068 хүн шинээр өвчилсөн нь нийт хорт хавдрын 38 хувийг дангаараа эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн:
Бид хавдраар иргэдээ алдахгүй байх боломжтой

-Хавдар судлал бол олон мэргэжлийн оролцоо шаардагдаж байдаг том салбар. Зөвхөн ганц удаа эмчилгээ хийгээд, нэг эмч ажиллаад  хавдрыг эмчилдэггүй. Хавдар судлаач буюу химийн тариаг удирдаж хийдэг эмч, туяа эмчилгээ, мэс заслын эмч гээд энэ бүх хүмүүс хамтдаа хөгжиж байж хавдрын эмчилгээ үр дүнгээ өгөх ёстой. Өнөөдөр Монголд элбэг тохиолдож байгаа гурван хавдар нь элэг, ходоод, умайн хүзүүний хавдар байгаа. Нийт хавдрын тохиолдлын 70 хувийг дангаараа эзэлж байна. Тэгэхээр энэ гурван хорт хавдрыг хянаж, эмчилгээг улам сайжруулах юм бол бид хорт хавдраар олон иргэдээ алдахгүй байх боломжтой. Эмчилгээний үр дүнд нөлөөлөх хамгийн чухал зүйл бол эрт илрүүлэлт. Умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдсон 100 эмэгтэйн 50 нь эрт үедээ оношлогдож, эмчлүүлсэн байдаг. Эрт илрүүлэх ямар чухал вэ гэдгийг харуулж байгаа хамгийн том тоо бол энэ. Тиймээс Монголд тохиолдож байгаа хорт хавдрыг эрт илрүүлвэл үр дүнг нь үзэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын сангаас хавдрын чиглэлд санхүүжилт өгдөг болсон байгаа. Умайн хүзүүний хорт хавдар, элэгний эхо шинжилгээ, В, С вирус илрүүлэх, тоолох, дээрээс нь вирусийн эмчилгээг монгол хүн үнэ төлбөргүй авч байна. Энэ бол эрүүл мэндийн даатгал төлж байгаа байгаа иргэдэд хүрч ажиллаж байгаа том эргэлт. Ингээд энэ бүх систем хэрэгжээд эхлэх юм бол хавдартай тэмцэх үйлс нэлээн сайн болох зүг чигээ олсон гэж бодож байгаа. 

Иргэдэд нэг буруу ойлголт байдаг. Монгол эмч нар эмчилж чадахгүй юм байна, гадагшаа явъя гэх. Өвчтөн нэгэнт хүнд шатандаа орчихсон бол хаана ч очсон ялгаа байхгүй. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Маш их мөнгө зарцуулсан мөртлөө үр дүн гарахгүй, эмчилгээ нь гурван сарын хугацаанд үйлчлээд зогсдог тохиолдол их байна.

ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч М.Чинзориг:
Иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байна

-Хавдар тусч байгаа 6000 хүн байлаа гэж үзэхэд, 39 хувь нь элэгний хавдраар өвчилж байна. Энэ нь эрт оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг зэрэгтэй нягт холбоотой. Дээрээс нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байна. Жилд 500-600 хүн элэг тайруулах мэс засалд орж байгаагийн ихэнх нь элэгний хавдар байна. Хүмүүс хожуу буюу 3-4 дүгээр үе шатандаа тулгаж байж ирж, эмчилгээ хийлгэдэг.  Бид мэс засал хийсний дараа амьдрах магадлалыг 5 жилээр авч үздэг. Таны хавдар хожуу оношлогдох тусам нас уртсах хугацаа багасна гэсэн үг. Эрт оношлоод эмчилгээ хийгээд явах юм бол 5 жил амьдрах магадлал маань 80 хувь байдаг.

Толгой, хүзүү мэс заслын тасгийн эмч Б.Батцэнгэл:
2011 оноос хойш хийсэн судалгаа үр дүнгээ өгч байна
 

-Толгой, хүзүүний байрлалтай хорт хавдрын өвчлөлийн тоо улсын хэмжээнд зургадугаарт бичигддэг хортой. Толгой, хүзүүний байрлалт хортой хавдарт амны хөндий, багалзуур, залгиурын хавдрууд, түнхийн хавдар зэрэг багтдаг. Эдгээр хавдрын мэс засал, эмчилгээний онцлог нь олон нийлмэл бүтэц зэрэг таригдсанаараа эмчлүүлэгчдийн амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн хагалгааны дараа хүмүүсийн нийгмийн амьдралд маш их өөрчлөлт ордог учраас нөхөн сэргээх хагалгаа, сэтгэлзүйн зөвлөгөөгөөр эмчлүүлэгчдийн амьдралыг өөрчлөх, шархыг түргэн эдгээх давуу тал бий болгож байгаа. 2011 оноос хойш ХСҮТ дээр хийгдсэн хагалгаануудад судалгаа хийхэд үр дүнгээ өгсөн нь харагдаж байгаа. 

 

 

 

 

Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.100.210) 2018 оны 11 сарын 19

Бид хүмүүсийг эмчлэгч болон мэргэжилтэн болдог ч өвчтөнийхөө яг ямар мэдрэмж авч байгааг мэдэлгүй төгсдөг. Энэ бол бодит бус харилцаа гэж хэлж болно. Тиймээс та бүхнийг илүү сэтгэлээрээ өвчинтэйгөө холбоотой байгаасаа гэж хүсэж байна.

0  |  0
зочин(202.21.100.210) 2018 оны 11 сарын 19

Манай хавдарын эмч нар их муухай харьцаатай юмаа.Би ч гэлтгүй ихэнх эмч нар яах гэж эмч болсон, хэнд үйлчлэх ёстой вэ гэдэг өргөсөн тангарагаа умартсан юм шиг байдаг. Заримдаа эмч нар хэнд ч биш зөвхөн өөртөө зориулж ажиллах ёстой мэт байдаг нь яг надад тохиолдсон гэхэд болно. Захих эхний зүйл бол өөрийн ёс зүй ажилдаа хандах хандлагаа хэзээ ч битгий өөрчлөөрэй. Бидний энэ салбарт нэгнээ муулах мэргэжил нэг эмчээ доош хийх явдал дэндүү олон болсон. Энэ бүх хар зүйл зөвхөн мөнгөний төлөө юм шүү гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

0  |  0
зочин(202.70.34.38) 2018 оны 11 сарын 19

манай эмч нар чадвартай юм шиг байгаа юм. харамсалтай нь хавдрын дараах хагалгааны нөхөн сэргээх эмчилгээ маш муу юм байна...цусыг цэвэрлэх болон саармагжуулах эмчилгээг стандартын дагуу хийж чаддаггүй юм байна гэж бодогддог. Тийм болохоор мөнгө нь байвал цогц эмчилгээгээ гадаадад зөв л хийлгэсэн дээр гэж бодогддог доо

0  |  0
Zochin(139.5.217.171) 2018 оны 11 сарын 17

Bi uuruu emch hun olon jil klinikiin emcheer ajillaj baisan. Manai emch nar medleg chadvar sain gevch niit emch nar bas haraahan tiim bish.... Neg uhriin ever dorgivol myngan uhriin ever dorgino gedeg .....Neg emch buruu onoshloj buruu emchilj yos surtahuungui baisnaar buh emnelegiin ner hund unadag

0  |  0
W(73.185.112.23) 2018 оны 11 сарын 16

Монголд эмчлэгээгүй гэсэн оноштойтхүмүүс гадаад яваад одоо болтол эсэн мэнд байгаа зөндөө хүмүүс байна шд. Бүр гадаад явж байж л Монголд буруу оношлосон, энгийн эмчилгээгээр эдгэх байсныг мэдээд эргэж ирсэн найз ч байна

0  |  0
Зочин(24.114.92.15) 2018 оны 11 сарын 16

Ядаж хөнжил гудсаа эм тариагаа хоол хүнсээ чирж мэдлэггүй эмчид загнуулах гэж очмооргүй байна.

0  |  0
Зочин(24.114.92.15) 2018 оны 11 сарын 16

Ядаж хөнжил гудсаа эм тариагаа хоол хүнсээ чирж мэдлэггүй эмчид загнуулах гэж очмооргүй байна.

0  |  0
УБ-ын уугуул(122.201.21.11) 2018 оны 11 сарын 16

Манай эмч нар чадвартай шүү дээ. Мундаг. Харин энэ эмний чанар манайд маш муу,хамгийн чанаргүй эмийг оруулж ирдгээс болж, дан ганц хавдар судлалын чиглэлээр биш бусад өвчнийг муу хуучирсан тоног төхөөрөмж аппаратаар сайн оношлоод оношлоод уулгадаг эм нь чанаргүй /хулхи/ учраас өвчин нь эдгэрдэггүй юм шиг санагддаг.

0  |  0
zochin(73.51.245.247) 2018 оны 11 сарын 16

xamgiin gol ny emch nar estoi xetsuu gar daguulj xaraad l yu ch xamaagyi beleg avaxaar shal oor xarytsana zugeer xooson ochbol yag hoxoi shig xarytsana ene l xetsuu dee

0  |  0
Zochin(209.48.7.126) 2018 оны 11 сарын 16

Gehdee l manaid mash ih buruu onshlood,gadaadad ochij zov onshlogdood edgereed bhleer yavahgui oor yah uym be

0  |  0
зочин(202.9.42.0) 2018 оны 11 сарын 16

манайхан гадаад гэхээр шуурч өгдөг үнэн мэдрэл аягүй бол гадаад эмч бол оюутан байсанч гэдсээ хагалуулна гэж гүйнэ дээ өөр улсын эмч нар үнэгүй үзлэг хийнэ мөн хагалгаа хийнэ гэхээр эв эрүүл хүн хамаагүй хагалуулна гэж явдаг байх нөгөө эмч нар нь дадлага хийж яваа хүмүүс байх гэж боддог шүү би мөн гадаад эм гэхээр хамаа намбаагүй ууна тэгээд сүлжээний ямарч үйлчилгээгүй эмийг хамаг мөнгөөрөө ууна монгол эмч хэлхээр заавал лам бөө нар дээр очиж асууна ёстой тэнэг гажиг

0  |  0
Urgen(103.229.120.180) 2018 оны 11 сарын 16

Яг үнэн иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй.Шинжлэх ухаанч байна гэдэг үнэнд ойрхон гэж ойлгох хэрэгтэй.Унш судла.Сохроор бүү итгэ.

0  |  0
Top