Улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр /2018.11.26/ Спортын төв ордонд боллоо. Уламжлалт барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, “Жем Интернэйшнл” компани, “Алдар” спорт хорооны бөх, улсын гарьд Б.Гончигдамба долоо даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” групп, “Сүлд” спорт хорооны бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.
Их шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын начин Д.Анар нар шалгарсан.
Улс тунхагласны ойн барилдаанд сүүлийн жилүүдэд дараах бөхчүүд үзүүр, түрүүнд үлджээ.

Сэтгэгдэл ( 0 )