УТААТАЙ МЭДЭЭ| Ч.Ганжавхлан: Би энэ хотын амьд гарсан сүүлчийн хүн

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

"Өвөл болохоор хүйтэн болдог" гэдэг "алдарт" үгнээс илүүтэй чухал "Өвөл ирэхээр утаатай болдог" чин үнэнтэй улсын маань нийслэл уламжлал ёсоор нүүр тулаад байна. Бусад үед нь бид мартсаар, ярьсаар, маргалдсаар, төр засаг нь ч энгийн зүйл мэт хүлээж авдаг болсон нь маргашгүй үнэн. Эцэст нь өнөөдөр нялх балчир үрс маань уушгины хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй, аймшигт цаг үед ирээд байна. Утааны эсрэг бичиж болох бүх сэдвийг хэвлэлийн мэдээллийнхэн хөндөж, эрэн сурвалжилж, шаардсаар ирсэн. Иргэд ч утаанд угаартаж буйгаа сошиал сүлжээнд хүчтэй илэрхийлж, өөрсдийн амьдрал, бодит жишээн дээр тайлбарлан, дуу хоолойгоо өргөсөөр байна.

Zindaa.mn утаанд улстөрчдийн анхаарлыг хандуулахад чиглэсэн "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг хөндөх болно. Утаа арилтал үргэлжлэх зорилтот мэдээ өнөөдөр "Лантуун дохио"  төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганхжавхлангийн ил захидлыг онцолж байна. 

Ч.ГАНЖАВХЛАН:

Сайн байна уу? Би яг одоо үхэж явна. Миний гэр бүл, үр хүүхэд бүгд угаартаж үхсэн. Энэ хотод би ганцаараа үлдлээ, одоо юу болсон талаар ярьж өгье.

Хүн бүр мэдэж байсан. Яагаад гэвэл хүн болгон л утаа ямар аюултай талаар яриад байсан юм. Зурагтаар ч яриад л, төр засаг ч яриад л... Гэхдээ би одоо ойлгож байна. Хэн ч үнэндээ утаа ямар аюултай гэдгийг МЭДЭХГҮЙ байсан юм билээ.Мэлхийг чанаж байхад үхэж байна гэдгээ огт мэддэггүй эцсийн амьсгал хураах мөчид л тэр нэг муухай дуугараад үхдэг юм гэсэн. Энэ хотын хүмүүс бүгд л тэгж үхлээ. Хэн ч маск зүүсэнгүй, хэн ч энэ хотыг орхисонгүй, ядаж хүүхдээ хамгаалсангүй. Бид агаар шүүгч авч болох байсан мөнгөөрөө шинэ жилийн баяр тэмдэглэсэн, бид маск авч зүүх мөнгөөрөө хор авч гударсан.

Яг л бүслэгдсэн мэт дөрвөн уулын дунд ямар ч салхигүй үүрээр, яг л тэр зураглал бидэнд энэ аюулыг өглөө бүр сануулж байсан. Өглөө болгон энхтайвны гүүр даваад ажил руугаа алхаж явахад зөвхөн гадаад хүмүүс л маск зүүчихсэн нэг ч Монгол хүн масктай харагддаггүй байлаа. Хааяа хааяа тэднийгээ шоолно. Энэ урт насална аа гэх мэтээр. Тийм ээ тэд урт наслах байх бид ямар ч байсан амьдарч болохоосоо хэд дахин бага насаллаа. Хүүхдүүд энд тэндгүй ухаан алдаж унаад бидэнд сануулга өгөөд л байсан, гэхдээ арай ч үхчихгүй байлгүй гэж явсаар хорвоог орхисон.

Дайн Сирид болоогүй ээ. Дайн энэ хотод болсон. Хөлдөж үхэх угаартаж үхэхийн зааг дээр тэмцсээр байгаад үхлээ дээ манай хотынхон. Хэдэн мянган Монгол хүүхэд хорвоогийн нарыг харж чадалгүй эхийнхээ хэвлийд эндсэн дээ. Геннисийн номд дэлхийн хамгийн олон хүн нэг дор цуглаад сайн дураараа өөрсдийгөө угаартуулж алсан гэвэл бид тооцогдох байх.

Төр засаг уу ? Тэд яахав дээ ихэнх нь амьд үлдсэн дээ. Тэд хэдэн жилийн өмнөөс гэр бүлээ энэ улсаас нүүлгэчихсэн зугтахдаа бэлдээд байж байсан юм билээ. Тэдний хамгийн том гэм нүгэл бол ҮНЭНИЙГ НУУСАН. Одоо та нар үхнэ, бид юу ч хийж чадахгүй хийхийг ч хүсэхгүй байна, онцгой байдал энэ тэр гамшгийн төвшинд хүрч байж л зарлагдах учиртай, арай ч гамшгийн хэмжээд хүрчхээгүй байна, удахгүй хавар боллоо, тэгээд Монгол хүн буян заяагаараа болно доо болно хар малнууд, эргүү тэнэг үхэр Монголчууд минь ! хэмээн өдөр бүр чихэнд минь шивнэдэг байв.

Би энэ хотын амьд гарсан сүүлчийн хүн. Утаа гаргах ч хүнгүй болсон учраас би яахав амьд үлдэх л юм шиг байна. Гэхдээ одоо амьдраад ч яахав дээ...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahahaha (185.39.141.155) 2018 оны 12 сарын 19

76 chin ordond hereldeed vheegvi l bn daa

0  |  0
Ganaa(59.153.113.222) 2018 оны 12 сарын 19

Ganjavhlan sumtai baagii shuu

0  |  0
б(43.228.131.45) 2018 оны 12 сарын 13

4 улиралтай улс орнуудад энэ өвөл чинь жил болгон болдог шт, яг утааны үеэр солиороод байхын тэр зун хавар, намарт энэ асуудлыг ярьж байгаач, үхлээ л гэнэ, яанаа л гэнэ, зун хавар намартаа зугаалж, наадамлаж дэмийрч байхын оронд сайтар тооцоо судалгаа хийгээд хэрэгжүүлэхүйц оновчтой санаа оноо гаргаач, тэрнийгээ хэрэгжүүлэхээр юм бодооч. нэг л их захидал бичсэн юмнууд, хүйтэрч утааны улирал эхлэхээр ухаан ордгоо болиоч.

0  |  0
Top