УТААТАЙ МЭДЭЭ| Г.Уянга: Утаанаас болж хоёр ч хүүхэд минь хэвлийдээ амьгүй болсон

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Zindaa.mn утаанд улстөрчдийн анхаарлыг хандуулахад чиглэсэн "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг хөндөх болно. Утаа арилтал үргэлжлэх зорилтот мэдээ УИХ-ын гишүүн асан Г.Уянгын уриалгыг онцолж байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

Харамсалтай нь энэ эрх зөрчигдөж, нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүрийн амь насанд аюул учраад байна. Тиймээс утаанаас болж хохирч буй иргэд нэгдэж 30 жил ээлжилж төр барьсан хоёр намыг шүүхэд өгөх хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалжээ. Тэрбээр “Монгол хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаар, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчсөн хэргээр!

Би хохирогч учраас нэгдэнэ! 2016 оноос хойш хоёр ч хүүхэд минь хэвлийдээ амьгүй болсон. Шалтгаан нь утаанаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал, цусан дахь хүчилтөрөгч зөөдөг бодисын хомсдол! Эргэн тойрны ах дүү, найз нөхөд эмэгтэйчүүд бүгд ийм шалтгаанаар хүүхэд төрүүлж чадахгүй байна! Тэд Монголын ирээдүйг хэвлийд нь алж байна” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.10.22.177) 2019 оны 06 сарын 02

har. sanaa. .haruulj .inergi. .yalgaruuldagyum .shui .DEE. hunio BUGS .IH .uhahaar. .tegdeg YUM. .uurtuu. .GOMD .HU.II .MUUG .BUTGII .UZ .ZA. .MU.GUUR .hunio . UGSUN .UHAH. .yamar. .AMTTAI .bol. .MUNHAG. .YUANGA. .AWGAI .MINI .HUNII .SHIG .AMIDAR . .DANDAA .HUNII. MUUG .MUNGUUR .UHAH .DO.TOI .AWGAAID .yamar. .sain .BHA .BE. DEE ..

0  |  0
Уншигч(202.179.26.197) 2018 оны 12 сарын 12

Энэ хүний хэвлийд яаж хүүхэд амьдрахав дээ. Эх хүнд байхгүй муухай бусармаг юм хийгээд хор хутгаад явдаг хүнээс хүүхэд нь хүртэл айгаад нөгөө ертөнц рүү явдаг биз

0  |  0
Балай юм(202.70.34.70) 2018 оны 12 сарын 12

Гэр хорооллоо нүүлгэн шилжүүлээчээ. Балай юм. Монголчууд үхэхээ хүлээгээд утаанд амьдраад байдаг, монголчууд бусдыгаа болон өөрсдийгөө утаагаар санаатай хордуулчихаад төр засгаа шүүмжлээд л сууж байдаг. Балай юм. Нүүдэлчин сэтгэхүй гэж үүнийг хэлдэг юм боловуу балай юм..

0  |  0
Top