-Нэг есөд яах вэ?
-Нил утаа болно.
-Хоёр есөд яах вэ?
-Хор нь улам ихэснэ.
-Гурван есөд яах вэ?
-Гамшгийн хэмжээнд хүрнэ.
-Дөрвөн есөд яах вэ?
-Дөрвөн зүг харагдахаа болино.
-Таван есөд яах вэ?
-Тархсан утаа татарна.
-Зургаан есөд яах вэ?
-Зам бүртийж харагдана.
-Долоон есөд яах вэ?
-Хотын өнгө харласан байна.
-Найман есөд яах вэ?
-Нарны туяа тодорч харагдана.
-Есөн есөд яах вэ?
-Ерийн утаатай болно…" гэсэн шүлэглэлийг уншаад эхлээд инээд хүрч магадгүй ч энэ бол бодит үнэн, бидний амьдралын эмгэнэл юм.
Zindaa.mn утаанд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах үүднээс "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг бүх өнцгөөс хөндөж байгаа. Манай гэрэл зурагчин өчигдөр /2018.12.12/ өглөөний байдлаар Сүхбаатар дүүрэгт утааны түвшин ямар хэмжээнд байгааг дурандаа буулгажээ. Өөрийн нүдээр харж, чихээр сонссон бүхэнд ҮНЭН оршдог тул доорх зургуудад тайлбар илүүц биз ээ!!!
Гэрэл зургийг: Ц.Баярбаатар
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )