Zindaa.mn өдөр бүр утаанд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад чиглэсэн "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг олон өнцгөөс хөндөж байна. Утааны эсрэг асуудлыг хөндөн, холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, утааг хэрхэн арилгаж болох санаачилга дэвшүүлж буй иргэдийг бид олон нийтийн сүлжээнээс онцолж буй. Энэ удаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг болох А.Урангоогийн уриалгыг дамжуулж байна.
“UA consulting” ХХК-ийн захирал А.УРАНГОО:
-Та нарын наад шинэ жил, шагнал, гоё хувцас, сүр яриад дэвшүүлээд байгаа санаа, улс төр, талцал бүгд сонин биш байна. Утаан дотор бид бүгд хордож байна. Тэгээд юу ч болоогүй юм шиг хордоод дуугүй суух!!!! Та бас дуугүй сууж байгаа бол маш онцгүй харагдаж байна! Угаасаа ямар ч боломжгүй та би бид бие биеэсээ хэдхэн км наана цаана л амьдарч байна. Ямар ч гоё нэр хүнд, сайхан бүхэн чамд байгаад бид бүгд яг нөгөө л хортой агаараар л амьсгалж байна. Үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, найз нөхөд, хайртай бүхэн минь энэ утаан дунд байна. Ямар үнэтэй байр, ямар боловсролтой юу ч хамаагүй утаан дээвэр дор та ч би ч цугтаа. Улсын эмнэлэг, хувийн эмнэлэг бүгд утаан дунд, Benz унах, Prius унах бас л утаан дотроо. Энэ утаан дунд тансаглал бүр тэнэг харагдаж байна. Одоо боль!!!! Юу ч сонин биш байна, эрүүл явах эрх байна уу бидэнд? Бүгдээрээ ярьж бичих хэрэгтэй байна. Бичиж чадахгүй бол ядаж SHARE!
Сэтгэгдэл ( 5 )
Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
Залуус эмэгтэй хүнийг зүгээр л НҮХ гэж боддогт байгаа юм. Өөрсдөө Нүхнээс гараагүй мэт айшилдаг мунхаг юмнууд
Үнэн л юм хэлээд байх шиг ээ Монгол Залуус баяр ёслол гэхээр амиа өнөхөөс буцахгүй этгээдүүд яагаад тэд Хар ус Хар тамхи Нүх гуравт бол хувь заяагаа даатгахаас сийхгүй этгээдүүд
Үнэн үнэн архичин *** хулгайч залхуу байнга баяр гэж далдайж утаа шороо өмхийгөөсөө салж чадахгүй яана даа
olon yum hutsalgui zeelsen mongoo og