УТААТАЙ МЭДЭЭ| 0-5 насны хүүхдүүд уушгины хатгалгаа өвчнөөр нас барах нь нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Цаг тутам хорвоод мэндэлж байгаа үрс, өдөр бүр цэцэрлэг рүүгээ утаан дундуур туучин байж очдог бяцхан хүүхдүүд УГААРТСААР, ХОРДСООР!!!

Zindaa.mn шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын анхаарлыг утаанд хандуулахад чиглэсэн "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг хөндөж байгаа. Утаа арилтал үргэлжлэх зорилтот мэдээ агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, тоо баримтуудыг энэ удаа нэгтгэн хүргэж байна.

Хамгийн аймшигтай нь, сүүлийн жилүүдэд нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болсоор иржээ. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тохиолдох амьсгалын тогтолцооны өвчлөлөөс УУШГИНЫ ХАТГАЛГАА 25.4 хувь, томуу-томуу төст өвчлөл 10.9 хувийг нь тус тус эзэлж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй судалгааны дүнг дор харуулав.

/Энэхүү судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2017 онд гаргав/

SOS: 2017 онд Амьгүй төрөлтийн 451 тохиолдол бүртгэгдсэн байдаг.

SOS: 2015 онд 5 хүртэлх насны 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан.

Энэ мэт үргэлжилсэн  аймшигт тоо баримтууд ар араасаа үргэлжилсээр. Монгол Улсын иргэн бүр амьд явах эрхийг хуулиар заасан байдаг гэвч дээрх тоонд дурдагдсан хүүхдүүд эрхээ эдэлж чадалгүй эхийнхээ хэвлийд эндэсээр байна. УТААТАЙ яг одоо тэмцэж эхэл!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayar(85.170.131.47) 2018 оны 12 сарын 15

bidnii ireedui emgeneltei denduu

0  |  0
Top