Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2018.12.21/ хянан хэлэлцээд Монголын улс төрийн 29 дэх намаар бүртгэлээ.
Мөн Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх хэлэлцэн Монголын улс төрийн 29 дэх намаар бүртгэсэн байна.
Дээрх намуудын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Ард түмний олонхийн засаглал нам болон Их Эв нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.
Харин Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүхээс хянан хэлэлцээд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
больдоо. 100 ямаанл 60 ухна
huue odoo ene ih olon namaa bolimor yum mongolcnuudig hed tasdaad huwaaj togloh yum aa hvn bolgon uurin gesen vzel bodoltoi ldoo tegehdee odoo er n hegdmel neg sanaa zorilogtoi bmar bna