Засгийн газар худлаа бөгөөд зохион байгуулалттай мэдээлэл цацаж байна гэв

Админ | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

Арваннэгдүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас 140 гаруй километрын цуваа үүсгэсэн Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт цувааг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь, асуудлын гол цэг болсон Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг үгүйсгэсэн. Тухайн үед орон нутгийн хариуцлагатай албан тушаалтны шийдвэр Өмнөговь аймгийн хэмжээнд яригдаад өнгөрсөн боловч Засгийн газрын хэмжээнд хүрээгүй аж.

Асуудлыг эргэж тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас уртын урт тээврийг цуцаллаа гэсэн мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсний дараахан С.Мөнхбаяр “Ямар ч гэсэн гал унтраах арга хэмжээ авчээ. Гэхдээ доторх бичсэнийг нь харахад худлаа бөгөөд зохион байгуулалттай зүйл ч бичжээ” хэмээн өөрийн хувийн аккаунтаар олон нийтэд түгээсэн юм.

Засгийн газраас гаргасан шийдвэр, тушаалыг өөрийн орон нутагтаа хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилж ажиллах ёстой хариуцлагатай албан тушаалтны энэхүү үг үйлдэл орон нутгийн удирдлагууд болон иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсгэсэн юм. Төрд итгэх иргэдийн итгэл буурсаар байгаа энэ үед Засгийн газрын шууд удирдлага доорхи бүтцийн байгууллага болох аймгийн засаг даргын тамгын газрын хариуцлагатай албан тушаалтан ийнхүү мэдээлэл хийсэн нь Засаг дарга болон тамгын газар нь ийм байр суурьтай байна гэсэн ойлголтыг орон нутагт төрүүлсэн.

Гэтэл бодит байдал арай өөр байжээ. С.Мөнхбаяр нь улстөрчийн хувьд У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагаахаар тэмцсэн МАНАН бүлэглэлийг буюу Засаг огцруулах албан бичгийг өргөн барьсан УИХ-ын 27 гишүүний үзэл санааг дэмжигч нэгэн аж. Энэ талаар орон нутагт ил далд үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд тухайн үед орон нутгаас Засгийн газрыг харлуулсан бас нэгэн үйлдэл хийсэн бололтой. Тийм ч учраас тун хэвлүүхэн Засгийн Газрын хуралдааны шийдвэр болон Засгийн Газрын албан мэдээллийг мушгин гуйвуулж олон нийтэд хүргэжээ.

Төрийг тогтвортой ажиллуулах, төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эсрэг энэ мэт жижиг тэмцлийг орон нутгийн түвшинд эхлүүлж байгаа нь харамсалтай. С.Мөнхбаяр нь засаг даргын орлогчоос гадна Өмнөговь аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга, "Таван Толгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн уяачдын холбооны тэргүүн гэх мэт төр, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагын олон албан тушаалыг зэрэгцүүлэн хашдаг нэгэн ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайдынхаа эсрэг, Засгийн газрыг худал бөгөөд зохион байгуулалттай мэдээлэл түгээж байгаа хэмээн мэдэгдсэн С.Мөнхбаяр нь нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй боловч сүүлийн хоёр жилийн дотор Өмнөговийн толгой баячуудын нэгд тооцогдох болсон хөрөнгөлөг нэгэн аж. Түүнийг аймгийн хэмжээнд зарлагдсан тендерүүд, "Таван Толгой" ХК-ийн нүүрс худалдах гэрээг баталж өгснийхөө хариуд гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжээс их хэмжээний хахууль авч хөрөнгөжсөн хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм. Бид энэ талаар эрэн сурвалжилж мэдээлэх болно. Баттай мэдээллээр бол С.Мөнхбаярын хамаарал бүхий этгээдүүд "Таван Толгой" ХК, Өмнөговь аймагт томоохон бизнесүүдийг эрхэлж, их хэмжээний ашиг орлого олсоор байгаа ажээ. С.Мөнхбаярын нөлөөгүй нэг ч тендер аймагт шийдэгддэггүй бөгөөд сүүлийн үед тэрбээр аж ахуйн нэгжүүдийн ажлыг зогсоож, дараа нь их хэмжээний мөнгө нэхэж дарамталдаг болсон тухай ноцтой баримтууд байгаа аж. С.Мөнхбаярын санхүүгийн хэмжээгүй эрх мэдэл, хууль бус үйлдлийн талаар Өмнөговь даяар яригдаад удаж байгаа боловч аймгийн удирдлагууд ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй байна. Харин шударга ёсны төлөө тэмцэж, тендерийг шударгаар явуулах, хууль бус томилгоо хийхгүй байх шаардлага тавьсан зарим төрийн албан хаагч "Үг сонсохгүй байна" гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдаж эхэлсэн байна. Бид энэ талаар цувралаар баримттай мэдээлэх болно.

          Ц.Баатар

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdasddddddddd(202.179.30.194) 2025 оны 03 сарын 13

Mandahbayar...Munkhbayar iin talaar joohon analiz hiiy.... Mandahbayar, Munkhbayar 2 ula omnogoviinh........16 ond Ardiin nam Omnogovid yalalt baiguullaaa...Munkhbayar bol Naranbaatariin suganii us....Mandahbayar tuhain uyd suraggui bailaaaa.....sergelentej yvaad 17 on namiin gensek bolloo....ter l uyd mandahbayar huchee avch ehelleee...mani hun ehleed tavantolgoin zahirliin suudald sanaarhaj terniihee shand n munkhbat enkhbat naranbaatar nart oroond zoduulsan.....munkhbayar s heden terbumiin tender avsan,.,, harin odoo uguhgui bgaa uunees l bolood ene 2 hereldj bgaa

1  |  0
Соёлтой иргэн(66.181.180.13) 2025 оны 03 сарын 13

Та нар минь ажлаа хийж яваа залуу сайхан боловсон хүчинээ ингэж харлуулж харааж суух нь жудаггүй зан шүү.

1  |  0
ӨМ иргэд(202.126.89.86) 2025 оны 03 сарын 13

ӨМНӨГОВИЙН ДАРГА НАР ХҮРЭЛСҮХИЙН ПРАКЦ ЗХХОЛБООНЫ ХЭНИЙГ Ч ҮЛДЭЭХГҮЙ ХУСАНА ГЭЦГЭЭСЭН БАЙНА АМАРЗАЯА ИРЭЭД БААХАН ХОР ХУТГААД ЯВСАН ЮМ БИШҮҮ ХООРОНДОО ИДСЭН УУСНААРАА ИХ БАГА ГЭЖ ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ НӨХӨР САЯХАН Л ЛААЗ ХӨШГИЛЖ ЯВСАН БОЛОВСРОЛТОЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙЛ БНАШҮҮ

1  |  0
Zochun(202.9.43.222) 2025 оны 03 сарын 13

Turd b gaa alban haagchid hurungu orlogoo notol ta nar mungutui baih yamarch bolomjgui shuu buznes erheldeg bol turiin albanaas yavah heregtei sain shalguul

1  |  0
Иргэн(139.5.217.144) 2025 оны 03 сарын 13

ЗГ-ын увайгүй ажиллагааны нэг бол худал мэдээлэл цацаж шоудах л байгаашдээ?! Үнэнг нь хэлжээ?!

1  |  0
hgghgh(66.181.160.1) 2025 оны 03 сарын 13

enhboldiin bogs doloogch ene ats udahgui dald orno

1  |  0
Zochin(43.228.129.84) 2025 оны 03 сарын 13

Sarangerel ERuul mendiig demjih sangiin munguur haaltin geree baiguulj, huuramch medeelel tsatsah buh mungiig gargaj bna. Tsogtbaatar gedeg shouchin seks batsaanaar comment bichih bag ajilluulaad l baij baih yum.

1  |  0
zzz(66.181.160.73) 2025 оны 03 сарын 13

ene zasgiin gazriinhan oorsdiig ni shuumjilsen bolgoniig harluulj nuhchin dardag bolj AN-nhan shig.

1  |  0
Нутгийн хүн(112.72.11.105) 2025 оны 03 сарын 13

Мандахбаярын ээлжит шантааж харагдаж бна Л.Энхболд гишүүнийг долоож бсан саяхан чи хүнтэй нөхөрлөж чаддынмуу чиний санасанаар төрийн алба хөдөлнө гэж юу бхавдээ, чи нутгийн нам багаа харлуулж хэний бөгс долоож яваад бна одоо болио аав чинь нутаг орондоо нэртэй нүүртэй хүн шүү

1  |  0
Иргэн(139.5.217.144) 2025 оны 03 сарын 13

Энэ ЗГ хужль дээдлэх зарчим барих, шудрага байх явдлыг уландаа гишгисэншдээ?! Харинч хужль барьдаг тулхтайтохитой бүхэн лүүгээ нулимадаг болсон?! Бас бага юмыг том болгож худлаа шоудахаас өар ажил хийж чадахгүй байгаа?!

1  |  0
одноо(66.181.176.185) 2025 оны 03 сарын 13

дийлдэхгүй шуналтан болжээ

1  |  0
Нар(66.181.161.51) 2025 оны 03 сарын 13

Мэдлэг боловсролтой жинхэнэ терийн хар хун гэдгийг нутгийн иргэн би нотолно.

1  |  0
h(66.181.178.168) 2025 оны 03 сарын 13

iimerhuu lalruud l huuliig toriin albiig gutaaj baigaa shde.shalgaad hamag yumii ni ilruulj il tavih heregtei

1  |  0
ner(103.57.95.213) 2025 оны 03 сарын 13

Manii mangaruud nuursen deeree zodoldoj baina uu Mandahbayar nuurs guigaad uguhgui bolohoorni Hurelsuh ahdaa hovloj baigaa tsaraini uu. Hiideg l neg shantaajaa hiij baishivdee Badraagiin batsaan.

1  |  0
иргэн(139.5.216.214) 2025 оны 03 сарын 13

Энэ Засгийн газрын хар пиар хэрээс хэтрээд байна. Мөнгө хаанаас гаргаад бйагаа юм бол. Сангуудаа шалгахгүй бол .....

1  |  0
ner (202.126.89.141) 2025 оны 03 сарын 13

eniig atg shalgah yostoi shuu ene metiin hurgan hulgaichuudiig uuhshuulj bolohgui

1  |  0
оьтихр(49.0.147.33) 2025 оны 03 сарын 13

энэ мэт хулгайч гөлөгнүүдийг хэзээ барьж хорих юм болдоо Ж.Мөнхбат гэж нэш гуйлгачин хулгайч байна

1  |  0
Irgen(66.181.176.52) 2025 оны 03 сарын 13

Hohiin hulgaich

1  |  0
Doloo(66.181.181.9) 2025 оны 03 сарын 13

Hyrelsyhiig uuhailan demjeegyi hymyysiig budaa bolgonoo DMNN

1  |  0
иргэн(202.179.25.55) 2025 оны 03 сарын 13

за яахав дээ МАН-ын нэг Цүнх баригч л байна ш дээ шал түүхийгээрээ юу ярьж байгаагаа ч одоохондоо мэдэхгүй харваас Хэн нэг хүний хатгаасаар л ярьж суугаа нь харваас ойлгомжтой л байна ш дээ Энэний Мэддэг ч гэж хаа байхав Эрх мэдэл гэж юу байхав дээ чааваас

1  |  0
hondii(115.171.244.61) 2025 оны 03 сарын 13

Zasagt Hurelsuh JDU-chin, oron nutagt Monhbayar 2 yag adihan yum bish uu? 2 har heree negniigee yaasan yum gedeg l boljee Ts.Baatar aa. ta ch bas gar hol ni aij taaraa Tiim bish bol ingej bihgui ni unen yum kkkk Gutgej garsh garuud

1  |  0
hondii(115.171.244.61) 2025 оны 03 сарын 13

Zasagt Hurelsuh JDU-chin, oron nutagt Monhbayar 2 yag adihan yum bish uu? 2 har heree negniigee yaasan yum gedeg l boljee Ts.Baatar aa. ta ch bas gar hol ni aij taaraa Tiim bish bol ingej bihgui ni unen yum kkkk Gutgej garsh garuud

1  |  0
Ts.Baatar (115.171.244.61) 2025 оны 03 сарын 13

Ta Hero Baatariin nogoo ner ni uu?! Ard tumnees zasgaa togtvortoi bodlogoor ajillahiig huseegui negch hun baihgui ee. Haramsaltai ni Hurelsuh ooroo l bolchimgui ug, uildel 2-ooroo ooriigoo bolood kabnetaa harluulaad baigaa sh dee. Yag Une gevel odoo l ene ee Oyun-Erdenetei mon ch adilhan nogoo tal ni gemeer Ts .Baatar” heroo baih doo

1  |  0
Ts.Baatar (115.171.244.61) 2025 оны 03 сарын 13

Ta Hero Baatariin nogoo ner ni uu?! Ard tumnees zasgaa togtvortoi bodlogoor ajillahiig huseegui negch hun baihgui ee. Haramsaltai ni Hurelsuh ooroo l bolchimgui ug, uildel 2-ooroo ooriigoo bolood kabnetaa harluulaad baigaa sh dee. Yag Une gevel odoo l ene ee Oyun-Erdenetei mon ch adilhan nogoo tal ni gemeer Ts .Baatar” heroo baih doo

1  |  0
Ts.Baatar (115.171.244.61) 2025 оны 03 сарын 13

Ta Hero Baatariin nogoo ner ni uu?! Ard tumnees zasgaa togtvortoi bodlogoor ajillahiig huseegui negch hun baihgui ee. Haramsaltai ni Hurelsuh ooroo l bolchimgui ug, uildel 2-ooroo ooriigoo bolood kabnetaa harluulaad baigaa sh dee. Yag Une gevel odoo l ene ee Oyun-Erdenetei mon ch adilhan nogoo tal ni gemeer Ts .Baatar” heroo baih doo

1  |  0
Ts.Baatar (115.171.244.61) 2025 оны 03 сарын 13

Ta Hero Baatariin nogoo ner ni uu?! Ard tumnees zasgaa togtvortoi bodlogoor ajillahiig huseegui negch hun baihgui ee. Haramsaltai ni Hurelsuh ooroo l bolchimgui ug, uildel 2-ooroo ooriigoo bolood kabnetaa harluulaad baigaa sh dee. Yag Une gevel odoo l ene ee Oyun-Erdenetei mon ch adilhan nogoo tal ni gemeer Ts .Baatar” heroo baih doo

1  |  0
өндөр настан(202.9.42.31) 2025 оны 03 сарын 13

ер нь энэ мөнхбаяр гэдэг нөхөрт бүх юм байгаа юм бишүү. энэ хүнийг шалгаад үнэн худалыг олчихвол төр үймхээ байх юм бишүү.

1  |  0
Top