М.Энхболдын сүүдэр томорч, бусдыгаа илчилсээр...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 23

Төр, нийгэмд шударга ёс тогтоох ажлыг УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар эхлүүлэхээр нэгэн жилийн дөрвөн өнгийг барлаа. Эрх баригч намд үүсээд байгаа энэ нөхцөл байдлаар далимдуулан өөрсдийгөө олонд ил гаргах гэсэн МАН-ын нялхсын өвчин сэдэрч, сүүлдээ өөрөө өөрийнхөө мэхэнд унацгааж эхэлжээ. Хууль тогтоох дээд байгууллагын хууль бус даргаа өмгөөлсөн нөхдийн өдүүлсэн гэмт үйлдэл олонд ил болж байгаа нь сайшаалтай. Гэвч УИХ-ын даргын суудал болон өөрсдийн эрх ашгаа хамгаалагчдын "тэмцэл" нь төр, нийгэмд үймээн дэгдээх нь бас тийм ч сайнгүй.  

Учир нь түүнийг өмгөөлсөн МАН-ын нялхас сонгогчдынхоо нүүрийг харах нь бүү хэл “Дээлээ нөмрөх” ч магадлалтай боллоо. “Муу хүний балаг мянган хүнд” ч гэдэг. Хууль бус спикерээ дэмжсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Цагаан суварга бүхий 36 лицензийн асуудал ил болж, нийт үнэлгээг хүртэл 23 тэрбум ам.доллар буюу 60 гаруй их наяд төгрөгийн өртөгтэй хэмээн бодоод гаргачихаж. Үүнээс харвал МАК-ийн өв залгамжлагч маань өнөөдрийн байдлаар Монгол Улсын долоон жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй аж. Тэр ч бүү хэл, хүчингийн, зодооны, хүн амины, хутганы гэх мэт хэргүүд өдүүлсэн тухай ч цахим дүүрэн байгаа нь М.Энхболдын сүүдэр томорч, нялхас жиндэж эхэлснийг харуулсан хэрэг.

Сүүлдээ Н.Номтойбаярын амь тэмцэж, Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө 48 цагийн дотор өргөн барихгүй бол Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэдгээ мэдэгдэж явна. Хэн ч зүгээр шахам авчихсан тэр их хөрөнгийг төрд буцаан өгөхийг хүсэх юм бэ? Түүний хувьд аргаа барахдаа “Цагаан суврага”-ын ордыг Засгийн газраар барьцаалж байгаа бололтой.

Мөнхүү М.Энхболдыг хамгаалсан С.Бямбацогт гишүүний Ховд аймагт будилуулсан тендер, концессын асуудал ч сөхөгдөж, Ц.Цогзолмаа сайдынхаа суудлаас бууж, төрийн албанд шургуулсан ах дүү, амраг садангийнх нь асуудлыг олон нийт бүгд мэддэг боллоо. Гэтэл Хууль тогтоох дээд байгууллагын хууль бус даргадаа үнэнч зүтгэсэн Ж.Мөнхбат гишүүний гурван тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц, концесс, өндөр өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийн тухай баримт дэлгэгдэж, эх үүсвэрээ шалгуулахаас өөр аргагүй байдалд орчихлоо. Үүнээс гадна ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нөхөдтэй тохиролцох арга зам хайхаас эхлээд Төрийн ордонд үймээн их байна.

М.Энхболдоос болоод Т.Бадамжунай элгэн нутгаа орхин, хилийн чанад сүүл хавчсан гэх мэдээлэл бий. Насны эцэст ийн харь нутаг руу сүүлээ хавчин зугтаах ямар сайн байхав дээ. Харьд зугаалж явсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл яаран сандран эх орондоо ирж, бантахдаа баахан хөнгөн үйлдвэр хөгжүүлэх тухай үлгэр яриад, уучлал ч хүсч байх шиг. М.Энхболдыг суудлаасаа зуурах тусам сүүдэр нь томорч, тэр хэрээр хууль бус үйлдэлтэнгүүдийн уурхайг уудалж байна.

Уг нь түүнийг огцруулах асуудал сүүлдээ эрх баригч намын Бага хурлын индэр хүртэл заларч, УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолын төслийг батлуулсан. Гэсэн хэдий ч спикер маань "Цаг нь болоогүй. Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" хэмээн мэдэгдсэн. Энэ хэрээр тэмцлийн шуурга дэгдэж, түүнийг өмгөөлсөн бүхний хууль бус үйлдэл дэлгэгдэж байгаа нь харин сайн хэрэг юм даа. Энэ тохиолдолд хуулийнханд харин нэлээд ажил нэмэгдэж байгаа бололтой. Тэд яг ийм халуун дээр нь шалгаж, шүүж, үнэн мөнийн учрыг олж, олон нийтийн төөрөгдлийг нэг талд гаргамаар байгаа юм.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 73 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.43.169) 2018 оны 12 сарын 27

цогзолмаа нөхөр охин хүү бэр хүргэн дүү нараа төрд шургуулаад ч зогсохгүй байх шүү тендерийн олон арван хэрэг төрд чойжилсүрэнгийн барилгыг шахаж дундаас нь 2 тэрбумыг хувьдаа завшсан хэрэг гд нэлээд юм юм дуулдах байх шүү

0  |  0
МАНАН(202.9.43.169) 2018 оны 12 сарын 27

Энхболдын 99115451 руу залгахаар ТАНЫ ЗАЛГАСАН ДУГААР ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ БАЙНА ТА ТҮР ХҮЛЭЭГЭЭД ДАХИН ЗАЛГАНА УУ ГД АЯ ЯВААД БАЙНА МАНАЙХААН ЗАЛГААД ҮЗ МЕССЕЖ БИЧ

0  |  0
зочин(202.72.247.30) 2018 оны 12 сарын 26

Бямбацогтын талаар зөв бичжээ Новшийн хог их зальтай их идэж уусан хүндээ Эрчим хүчний төрийн нарийн гэж Монголын хивсний үйлдвэр эсгий эсгий гутлын үйлдвэрийг Хятдуудад 2 сая доллараар худалдсан хулгайчийн найз асар шуналтай хүмүүсийн /Ховдын/ толгойлогч байгаа юм

0  |  0
зочин(202.9.43.199) 2018 оны 12 сарын 25

хамг үйлдвэрийг унагах тогтолцоог тавьчихаад элбэгдорж хөнгөн үйлдвэр барина гэж юуг хэлнэ. ээлжит шоу. ард түмэн үүнд итгээд элбэгийн толгойг лав илэхгүй. ард түмний сэтгэлээр тоглогч. дахиад ерөнхийлөгч ерөнхий сайд болох хүсэл өвөрлөөд ирж дээ.ичдэггүй толгой.ховдын галсандондог ховдод ноос угаах үйлдвэр, цемент, тоосго, шохой мэт хэд хэдэн үйлдвэр барина гээд сонгуульд ялсан. энэ үйлдвэр чинь 30 жилийн өмнө ховдод байсан юм шүү.

0  |  0
зочин(202.9.43.199) 2018 оны 12 сарын 25

бямбацогт гэдэг хүнийг сайн шалгах хэрэгтэй. их зальтай хүн. сонгуульд булхай хийж ялсан. адьшааг унагах гэж их арга хийсэн. ялагдахын даваан дээр цэргийн ангиар санал өөр дээрээ өгөхөөр бэлдэж, түүнчлэн болсон. үнэхээр ховд аймагт хийсэн их будлиан байдаг гэсэн. нүүрэндээ баг зүүсэн хачин эр.ждү-гээс хэдэн тэрбумыг авсанаа яаж зохицуулаа вэ. энхболдыг хамгаалах нь зөв. энхболд унавал наадах чинь хамгаалалтгүй болох юм байгаа юм.

0  |  0
Баатар(66.181.161.70) 2018 оны 12 сарын 25

хотын түгжрэлд гэлдрэх бүртээ, мөн утааг нь амьсгалах бүртээ би Энхболдыг хараадаг. Төвийн газрыг нь мөнгөөр олгож шамбааралдуулалгүй тэлэх дэд бүтцийг эртнээс хийсэн бол, зам, ногоон байгууламж тавих газаргүй болтол нь газар олгоогүйсэн бол хот маань арай л өөр байх байсан. Дэндүү хүнийрхүү хандсандаа. Зөвхөн энэ шалтгаан л түүнийг УИХ ын дарга байх эрхгүйг илтгэнэ.

0  |  0
Длобхнэ(202.72.245.194) 2018 оны 12 сарын 24

ӨӨРИЙГ НЬ ӨӨД БОЛОХООР Л СУУДЛААС НЬ СУГЛААРАЙ ГЭЭЛ БАЙГАА ЮМ УУ ДАА ХҮСЛЭЭР НЬ БОЛОГ УМ МААНИЙ БАДМИЙН ШУНАЛАЙ ХУМ ГЭЖЭЭ

0  |  0
Зочин(202.9.43.30) 2018 оны 12 сарын 24

Ми овогт энх60лд зайлвал монгол төр цэвэрших эхлэл тавигдана

0  |  0
Зочин(202.9.42.34) 2018 оны 12 сарын 24

Үнэнийг бичсэн байна. Бодит байдал ийм байгаа цаашид олон асуудал хөндөгдөнө. Харин хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллах нь сонин байна

0  |  0
Зочин(66.181.161.31) 2018 оны 12 сарын 24

Энэ энхболдыг өмөөрөөд байгаа хүмүүс мөнгө авцан юмуу эсвэл яацан Хүмүүс байдаг юм

0  |  0
ZOCHIN(202.179.31.108) 2018 оны 12 сарын 24

Энэ Ууганбаяр гэдэг халтар цаасны төлөө нэг талыг барьж овоо худлаа юм бичжээ. Бандаашаа чи далдыг хардаг далай лам уу

0  |  0
Улс төр судлаач(202.179.27.174) 2018 оны 12 сарын 24

Монголын төрийн ноён нуруу гэвэл М.Энхболд мөн. Энэ хүнийг муу хэлж, ор үндэсгүй 60 тэрбум, МАНАН ярьж байгаа хүмүүс бол хувийн сонирхолоо дээдэлж, албан тушаал горилсон хүмүүс. Тийм хүмүүс л батлагдаагүй нотлогдоогүй зүйлийг үнэн болгож улс төржиж явдгийм. Монголын улс төр ардчиллыгн гэх 20 гаруй жилд тийм байсан цаашид ч олон жил үргэлжилнэ. Монгол улс хөгжлөөрөө дэлхийд сүүл мушгиж явна, энэ байдлаараа цаашид ч олон жил явах төлөвтэй бна. Энэ бүхэн улс төрч гэж өөрийгөө дөвийлгөсөн боловсролгүй, харанхуй хүмүүстэй холбогдоно.

0  |  0
зочин(150.129.141.77) 2018 оны 12 сарын 24

Муу хүнээс салж ,болдоггүй гэж,ард ,олны ,дунд ,байдаг ,үг үнэн ,байна ,аа. Булхай ,нь ,дэлгэгдэнэ. Хотын даргаа ,өгөхдөө ,дандаа ,өөрийн ,талын ,хүнээ ,тавьж ,булхайгаа ,нуудаг байж дээ. Ми.Энхболдоос ,салж ,шинэчлэл ,хийх ,цаг ,болсоныг ,алхам ,тутамдаа ,харуулаад ,байна.

0  |  0
he he haraasdaa(115.171.244.105) 2018 оны 12 сарын 24

Yyganbayar aa het yaarah hereggui ee.Enhboldiin suuderch yaahav neg hereg,Battulga,Hurelsuh 2-iin boon har uuliig ni Oyun-Erdene gegch setguulch zaluu ni tseneglj ue uehen tsahilgaan tsahiulah yum. Naad zahiin tsahilgaan fizikiin trerom medehgui tsagilgaanaar togloj baigaad ayangaa oorsod deeree buulgachihvii dee.!!! Buuvalch buuhaar l zug durs,huuli juramgui aviriltsgaaj l baina. Huuligui nohod ni diileh uu?! sain muu ni hamaagui huuliaraa yavsan Enhbold ni diileh uu?! diildeh uu?! gedgiig hariya daa

0  |  0
he he haraasdaa(115.171.244.105) 2018 оны 12 сарын 24

Yyganbayar aa het yaarah hereggui ee.Enhboldiin suuderch yaahav neg hereg,Battulga,Hurelsuh 2-iin boon har uuliig ni Oyun-Erdene gegch setguulch zaluu ni tseneglj ue uehen tsahilgaan tsahiulah yum. Naad zahiin tsahilgaan fizikiin trerom medehgui tsagilgaanaar togloj baigaad ayangaa oorsod deeree buulgachihvii dee.!!! Buuvalch buuhaar l zug durs,huuli juramgui aviriltsgaaj l baina. Huuligui nohod ni diileh uu?! sain muu ni hamaagui huuliaraa yavsan Enhbold ni diileh uu?! diildeh uu?! gedgiig hariya daa

0  |  0
иргэн(202.179.27.127) 2018 оны 12 сарын 24

болоогүй өшөө их юм гарна тэр болтол Миеэ байж л байг өө

0  |  0
зочин(103.9.91.40) 2018 оны 12 сарын 24

тараагаад талцуулаад байх юм энэ төв аймгийн ард түмэн нутгийн зөвлөл нь яацийн бэ танай нутгийн гишүүн биз дээ энэ хүний хийсэн бүтээсэнийг хэлж болдоггүй юм уу энэ хүний ёс жудаг яацан байнаа та нарын шийдүүлэхгээд байгаа хуралд оруулсан ямар асуудлыг чинь энхболд гэдэг хүн өргөн бариад байхад шийдэхгүй гээд хэвтээд байгаан худлаа сүржигнэхээ боль хүрэлсүхээ наад ждү гээ эхлээд шийд хэрэгжээгүй зүйлийг сүржигнэж байхаар шудрага юм бол наад улс хохироосон ждү гээ цэгцэл

0  |  0
зочин(103.9.91.40) 2018 оны 12 сарын 24

хуулиар шийдэгдээгүй асуудлыг ингэж сенсац болгож ганц хүнрүү дайраад байх нь хэр оновчтой юм бол доо 60 тэр бумаас давсан асуудлууд зөндөө л байна даг хэрэгжээгүй зүйл дээр худлаа тоглолт хийж байхаар ждү гээ болон бусад улс хохироосон сангуудаа шалгаж төлүүлбэл яасийн бэ өөр бас эрдэнэтийн 49 хувь, асем гээд л улс орныг дампууруулсан олон л асуудал байна шүү дээ хууль шүүхэд асуудал шийдхэд энхболд ямар хамаа байнаа шүүхийг баттулга,цагдаа, тагнуулыг ерөнхий сайд,хариуцдаг биз дээ тэгээд асуудал шийдэх боломж нь байсаар байтал ганц энхболд чагтлаад байгаа юм шиг нийгэмд худлаа мэдээлэл

0  |  0
баялаг(183.177.100.210) 2018 оны 12 сарын 24

Хүрэлсүх тэгээд Цагаан суваргын орд, Таван толгой, Оюу толгойг авахгүй яагаад удаад байна аа. Хурдан хураагаад авчихвал бид баяуина даа. Дээрх ордуудад нинжа нарыг оруулаад л банк алт худалдаж аваад л. Хүрэлсүа талбай дээр орлоггыг нь тараагаад л янзын гоё болнооо. хурдаэ хурааж аваач эээээээээ.

0  |  0
trtr(66.181.177.174) 2018 оны 12 сарын 24

Enkhbold suudaltaigaa udaan zuuraldval uur olon barimtuud il garah bus uu?adaglaad l hurelsuhed gazar ugsun uu uuruu helsen

0  |  0
trtr(66.181.177.174) 2018 оны 12 сарын 24

undsen huulind gazriin doorhi baylag ard tumniih gechiheed 5% tatvar l ard tumniih 95% hen avch baina ve?

0  |  0
Zochun(202.9.43.246) 2018 оны 12 сарын 24

Buh nam handiv avch alban tushaald tavij turiin alba togloom bolson shuu chadaltai ni gudmand mungutui ni alband ochij avilga avch tuntiij b gaa zalgamj chanar ugui bolson

0  |  0
Үнэн(202.9.44.72) 2018 оны 12 сарын 24

М.Энхболд яагаад суудалтайгаа зууралдаад байна гэхээр түүнийг зайлуулбал бусад бүх авилгалч хууль, шүүхийнхэн, хотын захиргаанд байдаг газрын наймаачид, Эрдэнэтийн 49-ийн луйварчид, албан тушаалын наймаачид ивээн тэтгэгчээ алдаж, хуулийн хамгаалалттгүй болно. Ингээд л Мие өөрөө тэдэнтэйгээ хамт шоронд суух учраас үхсэн ч энэ суудалдаа шигдэхээр шийдсэн хэрэг.

0  |  0
зочин(66.181.180.151) 2018 оны 12 сарын 23

Шударга шүүх хэрэгтэй цаг ирлээ. АТГ, Мөрдөх алба, Прокурор үүргээ үнэнчээр гүйцэтгэж, шүүх шударга шийдвэр гаргах эсэхийг нэг шалгаач! Танай байгууллагуудын шударга үйлийг шүүх зөв шийднэ. Хэрэв шүүх нөлөөнд орж буруу шийдвэл шүүхийн бүрэлдэхүүнээс хотын фракцад багтдаг хэдийг зайлуулах нөхцөл бүрдэж нийгэм шүүхээр хайцаалж хамгаалуулах хотын фракцгүй болно.

0  |  0
Иргэн(103.26.193.234) 2018 оны 12 сарын 23

Ми...Овогт” Энх60лд Хүзүүгүй Элбэгдорж хоёр Удахгүй 461-д ЗАЛРАХЫГ ХАРАХ БОЛНО

0  |  0
GANAA(178.85.140.24) 2018 оны 12 сарын 23

Gahai.nuzgen.nohoi.yavgan.baisan.novsh.ALTAN.OROITOO.MALGAA.YAGAAD.OMSOH.BOLOV.

0  |  0
Зочин(202.9.42.132) 2018 оны 12 сарын 23

Баттулга Хүрэлсүх хоёрыг нотой гэдгийг энхболд мэдээд хэлэхүү байхуу гээдл эргэлзээд байна. Намийнх нь нөхдүүд бүгд нотойг энэ хүн мэдэж байгаа мөнл хэлэх байхаа эргэлзээд байна. Эдээ мөнч ярьвигтай юм болж бнада

0  |  0
Эрдэнэ-очир(66.181.187.221) 2018 оны 12 сарын 23

Жду бол зугээр зээл толж болно. Эх оронд ноцтой асуудал биш. Хэн ч зээл авч болно. Зориулалтын дагуу ашиглах естой.

0  |  0
zochin(73.51.245.247) 2018 оны 12 сарын 23

ene luibarchid bugd ur xuuxed ach guchtai xumuus biz dee Uiliin ur gedeg auxtar yum medex l xumuus dee Elbegdorj Enxbold Dorligjav naraa

0  |  0
zochin(73.51.245.247) 2018 оны 12 сарын 23

ene tsagiin udirdagch gedeg xumuus zugeer l karmany xulgaichaas doloon dor yum oroi bolgon eeljlen eronxiiloch asan Elbeg eronxii said eronxii prokuror nar medegdel xiij yamar ovchuuxen xulgaich nar 30 jil tord shugalsan ilchilch baunaa estoi xelex ug alga mongol oron muny uum ch bolokh gej Tsedenbal dargyn yed bol tor shig tor udirdagch shig udirdagch baij

0  |  0
Иргэн(59.153.112.163) 2018 оны 12 сарын 23

Эхлээд нотлох баримттай, бүхний нүдэнд харагдаж байгаагаар нь ЖДҮчдэд арга хэмжээ авчихаад дараа нь 60 тэрбумруу орвол ямар вэ

0  |  0
зочин(103.26.193.165) 2018 оны 12 сарын 23

Миеэ луйварчин зайлаасай. Энэ улсад шударга ёс тогтох ёстой шүү

0  |  0
Ard tumen(75.86.79.22) 2018 оны 12 сарын 23

хүнийг ИХ-ын даргаар хэн ямар хуулийн үндэслэлтэй сонгосон юм бн. 2016 оны сонгуульд МАН ялахад дарга нь байсан. Ялсан намын дарга Ерөнхий Сайд л байх ёстой байтал хамаатан хужаа Эрдэнэбатыгаа болгоод өөрөө ИХ-ын дарга болсон. 2017онд Ерөнхийлөгч болж Монгол түмэн бүгд хужаагаар удирдуулна гэж бат бодож байтал их санасан газар 9 шөнө хоосон болж унасан. Өөрийгөө хэрэггүй гэдгийг мэдэхгүй болоогүй юу. Буухгүй байгаагийн цаад учир юунд байна. Биднийг мангасын аманд бүрэн оруулах

0  |  0
Манжин дарга(66.181.179.156) 2018 оны 12 сарын 23

Энхболд даргыг огцоруулах ажил манжин татаж гаргадаг үлгэрийн адил болов.Энхболд даргыг манжин дарга гэж нэрлэе.

0  |  0
Зочин(66.181.190.52) 2018 оны 12 сарын 23

МАН ынхан ч шившигээ хутгаж байна даа.

0  |  0
Нефть(66.181.177.28) 2018 оны 12 сарын 23

Нефь уйлдвэриин төмөр чинь бас авилга дагуулаж байгаа юм биш үү дээ 1км нь 3 тэрбумд дээр 2 тэрбумыг нэмсэн гэх шиг л яригдана Ингэж хулгайлаж байхад яаж бензины унэ буухав дээ

0  |  0
Зочин(202.179.3.42) 2018 оны 12 сарын 23

Энхболд гуай яагаад суудалдаа зууралдаад байнаа Өөрөө хэдэн төрд баахан. Хийсэн юмтай л хүн юм Хэрэв хийсэн гэсэн юм чинь хэрэгжсэн бол өдийд төрд ийм завхрал болохгүй л байсан шүү дээ Түүнийгээ ядаж ухаарахад яадаг байнаа Жирийн иргэдээс долоон дор нөхөр

0  |  0
Иргэн(139.5.217.144) 2018 оны 12 сарын 23

М.Энхболд даргаас 60-н тэрбум гэж хилс асуудал, МАНАН гэж бас хоосон зохиомжоос өөр үйлдэгдсэн гэхээр олигтой юм байхгүй болохоор хавь ойрынх нь хүмүүсээс өө сэв хайдаг болсон үүнийгээ нэг их сүржин гарёиг агч ЖДҮ-чдийн захиалгаар хандаад юм олж долоохгүй нь бололтой?! Харинч ажлыг нь тайван хийлгэх хэрэгтэй юм бишүү?!

0  |  0
Ард(112.72.12.4) 2018 оны 12 сарын 23

ЭЭ мөн ч их муухай юм хийсэн байна даа.Энэ их муухай юмыг Ми.Энхболд огцорвол шийдээдхье гэхийнгэтэл Ми өөрөө огцорохгүй юм даа.Их муухай юм гэдэг нь ард олон биднийгээ хуурсан, шулсан олны хөрөнгийг идсэн уусан, улс орноо хохироосон муу бүгд байна ш дээ. Муухай болгоноо эзэнгүйдүүлж, элдэв өөр шуугианаар мартагнуулдаг бузар аргыг мэдээд ч яаж ч чаддаггүй байсан тэр балай цагийг эзэдтэй нь хамт тонилгочихъё л гэсэн тэмцлийг ард олноороо эцэст нь хүртэл дэмжицгээе.Зөвхөн дэмжих биш ерөөс улаан луйварчдыг УСТАГАЦГААЯ

0  |  0
ZOchin(168.235.200.161) 2018 оны 12 сарын 23

ENe namiig er ni tatan buulgah heregtei.neg taldaa baahan jduhs iin zeel idsen nuhud nuguu ni 60 terbum geh .2 tal bolchood turiin ajliig gatsaagaad bh ni ard tumend hund tusaj bn.dolloroo benzinee buulgahgui hereldeed bgaa ni ard tumend taalagdahgui l bn daa

0  |  0
ZOchin(168.235.200.161) 2018 оны 12 сарын 23

ENe namiig er ni tatan buulgah heregtei.neg taldaa baahan jduhs iin zeel idsen nuhud nuguu ni 60 terbum geh .2 tal bolchood turiin ajliig gatsaagaad bh ni ard tumend hund tusaj bn.dolloroo benzinee buulgahgui hereldeed bgaa ni ard tumend taalagdahgui l bn daa

0  |  0
Zochin(109.89.138.79) 2018 оны 12 сарын 23

Tsag ni boloogyi,bi xariutslaga yyrexgyi,ajlaa suudlaa ogoxgyi gedgiin shaltgaan xend ch oilgomjtoi.Enkhboldiin xuvid tyynii uls toriin karier ni yygeer duusaad zogsoxgyi amid yavax tsag ni ch duusch baigaan,xyzyyn deer ni tulgaad baigaa xutga tyyniig xodolgoxgyi,xulgailsan mongo ni tyyniig yynees avarch chadaxgyig erxbish oilgoo biz dee! Xend tsag xojij ogox gej ingej ner nyyree barj, aij,ichij,tygshyyr dor amidrana ve?Ard tymnee gesen ex oronch jooxon ch gesen setgel baisansan bol ard tymen gatsaand chin tuslax l baisan baix.Xuuliig onoodriig xyrtel ooriinxoo gart gej endyyrch,ygyi dee!!!

0  |  0
ИРГЭН(103.229.121.42) 2018 оны 12 сарын 23

НАМЫН БАГА ХУРЛААС ГАРСАН ТОГТООЛЫГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ БАЙГАА БОЛ ОДОО НАМЫН ГИШҮҮНЭЭС НЬ Л ХӨӨХ АСУУДАЛ ҮЛДЭЖ БАЙХ ШИГДЭЭ. ТЭГВЭЛ НАМЫН ГИШҮҮН БУС ХҮНЭЭР ИХ ХУРЛЫГ ЭРХ БИШ УДИРДУУЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.

0  |  0
VAATRAA(202.21.106.165) 2018 оны 12 сарын 23

temtseh heregtei shaardah heregtei zalvirah heregtei. vidnii chadah yum ene l vaina da . tehdee argaa varahgui shuu ,tur tsebershihiig harnaa vugdeeree.hubalznuud zailtugai

0  |  0
Сүхээ(202.9.42.78) 2018 оны 12 сарын 23

Хүрэлсүх ажлаа дуусгах хэрэгтэй мананг одол арилгах үрэг тань ноогож бнааа

0  |  0
gulug(202.9.42.41) 2018 оны 12 сарын 23

ireh jil nilhasd shiruun gesn shuu kkkk nomtoibayr munhbataa.urgshaa nuurag shahaanii naima hiideg gesn shde munhbat,teriigne shalga,tn tutmas 5n dollar gesn shuu

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 12 сарын 23

Enhbold ajilaa ogohgui bol uls toriin uhdel boltol ni temzeh heregtei, Enhboldiin daraa shudarga busiin hongiliin gar hol bologchid, huuli shuuhiin baiguullagad shurgalsan,Enhboldiin noolog door baahan ajil gazaagaad bui nohduudiig avch hayaj gazaad bui erdenetiin 49% geh met ajiliig uragshluulah, mon huzuuguidorj ba tuunii nohdiig shorond suulgah

0  |  0
Зочин(103.26.194.219) 2018 оны 12 сарын 23

Энэ хүнийг ИХ-ын даргаар хэн ямар хуулийн үндэслэлтэй сонгосон юм бн. 2016 оны сонгуульд МАН ялахад дарга нь байсан. Ялсан намын дарга Ерөнхий Сайд л байх ёстой байтал хамаатан хужаа Эрдэнэбатыгаа болгоод өөрөө ИХ-ын дарга болсон. 2017онд Ерөнхийлөгч болж Монгол түмэн бүгд хужаагаар удирдуулна гэж бат бодож байтал их санасан газар 9 шөнө хоосон болж унасан. Өөрийгөө хэрэггүй гэдгийг мэдэхгүй болоогүй юу. Буухгүй байгаагийн цаад учир юунд байна. Биднийг мангасын аманд бүрэн оруулах гээд байна уу.

0  |  0
зочин(139.5.219.204) 2018 оны 12 сарын 23

Монголыг хятад орос АНУ аль нь ч сөнөөхгүй. Харин нам дагаж тонон дээрэмдэх аргад суралцаж амтыг нь авсан залуус л мөхөөнө. Герман яагаад дэлхийг эзлэх шахсан гэвэл Ремм нарын Залуу Гитлерчүүд нь нам төрд гараад давраад байсаныг Гитлер нэг шөнө бөөнд нь хонгилд нь буудаж алаад хөгжих нөхцөл бүрдсэн юм. Яг ийм нөхцөл Хятадад улаан хамгаалагч нэрээр үүсээд байсныг Днг гарч ирээд 4 дээрэмчний бүлэг нэрээр устгаж хөгжсөн юм. Яг одоо манайд намчин ЖДҮчин залуус гарч ирээд харийнхны хатгаасаар улс орныг сүйрүүлж байгааг бид ойлгох хэрэгтэй. Үүний эсрэг Энхболд л ганцаараа зогсч байна. Түүнийг дэмж

0  |  0
Zochin(66.181.180.12) 2018 оны 12 сарын 23

Odoo shudaraga gishuud ni changahan huuliin tusul urgun bariad uls ornoo deeremdsen DEEREMCHDIIG buh nasaar ni horih heregtei.oyutolgoig manai mulguunuudtai niileed gadniihan deeremdsen,Erdenetiig manai mulguunuudtai niileed dotoodiin deeremchid ni deeremdchihsen iim ym gej baihuu .delhii deer l lav baigui baih....!!!!!!

0  |  0
Zochin(66.181.180.12) 2018 оны 12 сарын 23

Odoo shudaraga gishuud ni changahan huuliin tusul urgun bariad uls ornoo deeremdsen DEEREMCHDIIG buh nasaar ni horih heregtei.oyutolgoig manai mulguunuudtai niileed gadniihan deeremdsen,Erdenetiig manai mulguunuudtai niileed dotoodiin deeremchid ni deeremdchihsen iim ym gej baihuu .delhii deer l lav baigui baih....!!!!!!

0  |  0
зочин(202.9.43.72) 2018 оны 12 сарын 23

уул нь монгол улс гэж баймаар юм даа эзэнгүй хонин сүрэг болж дээ янз нь хэн дуртай хүн өөрийн эд хөрөнгө шиг зарж үрж мөрийтэй тоглоомд тавьж бэлгэлж бараг гучин жил болж байна уул нь бид эзэн нь юм шүү дээ одоо эзэн нь юмаа мэдэх цаг болсон байна мөнх хөх тэнгэр ивээг

0  |  0
Иргэн(64.119.20.132) 2018 оны 12 сарын 23

Гэмт хэргийн чанартай хэргүүд шил даран гарч ирээд байхад монго улсад хууль шүүхийн байгууллага гэж байна уу. Бид ингэхэд юунд итгэж амьдрах юм бэ? Ард түмнийхээ амьдрал руу өнгийгөөд харчих эрх мэдэлтэн байна уу. Сонгууль болохоор л ард түмэнтэй гэдгээ мэддэг.

0  |  0
Irgen(202.126.88.42) 2018 оны 12 сарын 23

Nomtoigiin hurungiigl huraahadl uls urnuusuu garna

0  |  0
Пүүжээ(66.181.160.62) 2018 оны 12 сарын 23

одоо л өөрсдөө зориулж гаргасан хуулийн өөрчлөөд улс орны эрх ашигаас уравсан үг үйлдэл бүгдийн шалгаад төрийн хуулийн цээрлэл хүлээлгэх хэрэгтэй ш дээ одоо хуулиа хурдан санаачлаад батлуулаад авах хэрэгтэй дараан нэг 2 нь барь хөрөнгө мөнгө хураах бол болно ш дээ

0  |  0
su ah(202.179.26.159) 2018 оны 12 сарын 23

Odoogiin ulsiin ich hurald baigaa Enkhboldiig hamgaalagchid bolon huuli hyanaltiin baiguullagiin nuhduud bugd gemt heregtnuud gedeg ni todorhoin uchir ni ted gemt hergiig medseer baij sanaataigaar nuun daragduulsan humuus yum bna

0  |  0
su ah(202.179.26.159) 2018 оны 12 сарын 23

Odoogiin ulsiin ich hurald baigaa Enkhboldiig hamgaalagchid bolon huuli hyanaltiin baiguullagiin nuhduud bugd gemt heregtnuud gedeg ni todorhoin uchir ni ted gemt hergiig medseer baij sanaataigaar nuun daragduulsan humuus yum bna

0  |  0
Эрдэнэ(59.153.112.151) 2018 оны 12 сарын 23

Яашка

0  |  0
Эрдэнэ(59.153.112.151) 2018 оны 12 сарын 23

Манай цагдаагийнхан хэдэн ядарсан *** л барьдаг. Эд нарыг бол чадахгүй л дээ

0  |  0
Мэргэжлийн хүн(202.179.27.70) 2018 оны 12 сарын 23

Энхболдын фракц буюу тэд хотын захиргаанд ажиллаж байхдаа хот үнэ цэнэтэй байршилд 700 мкв 2 талбар газрыг зураг төсөлтэй нь инженерийн бүх зөвшөөрөлтэй өөрийн болон өөрсдийн хааралтай хүний нэр дээр авч тухайн үедээ 200 саяаас дээш үнээр зарж байсныг бүгд мэднэ. Энхболдын хувьд хотын төвд ялангуяа БЗД-т их хэмжээний газрыг өөрийн ойрын үнэнч этгээдийн компанийн нэр дээр эзэмших эрхээр үнэ төлөхгүй төвлөрүүлсэн ба тэр газруудыг маш өндөр үнээр худалдсан. Жишээ хэлэхэд БЗД-ээс 3 га газрын гэрчилгээг үнэгүй аваад хэдхэн хоногийн дараа Анод банкинд барьцаалж 4 сая ам.доллар бэлнээр авчээ.

0  |  0
irgen(84.227.227.238) 2018 оны 12 сарын 23

eroosoo l mash ih heregiin tuhai material net-eer dyyren baih um,,,,tegeed yag shiitgyyleed baigaa hyn baidaggui sonin huulitai uls uu mongol ?, esvel shyyh huuliinhan shudarga bus, tangargaa nyazaj gemt hereg hiigeed baina uu?! aimshigtai l um daa, yanadaa iim ayultai oron bolj huvirch baigaa um baina

0  |  0
Top