Ж.Батзандангийн шударга тэмцлийг сүхбаатарчууд “Гангар хун”-гаар уухайллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 23

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийнхээ дунд Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, нийгмийн бүхий л салбарт тэргүүлэгчиддээ “Гангар хун” цом гардуулдаг уламжлалтай билээ. Харин энэ удаагийн уламжлалт цэнгүүний үеэр нийгэм, улс төрд шударга ёсыг бий болгохын төлөө нам эвсэл бүү хэл амь бие үл хайрлан тэмцэж байгаа УИХ-ын шударга гишүүдийн нэг Ж.Батзанданг “Гангар хун” цомын эзнээр тодруулжээ.

Сүхбаатар аймгийнхан хувьсгалын түүхэнд тод мөрөө үлдээсэн зоримог ард түмэн. Манжийн дарангуйллаас хагацаж, Ардын засгийг байгуулахад жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй нөхөд энэ нутгаас онцгой үүрэг гүйцэтгэсэн нь түүхнээ алтан үсгээр бичигдэн үлдсэн. Тэр ч бүү хэл Ардын засгийн түүхэнд тодорсон “Анхны долоо”-гийн гурав нь энэ нутгаас төрөн гарсан байдаг.

Ардчилсан хувьсгалын түүхэнд ч цогтой халуун тэмцэгч, нэрт яруу найрагч О.Дашбалбар гээд улстөр, нийгмийн салбарт шударга ёсны төлөө зоригтой, зорилготой хөдөлж байсан олон хүмүүсийг дурдаж болно. Тэгвэл нэн шинэ цагийн түүхэнд Монгол Улсын төрд бугшаад байгаа шударга бусын хонгилыг нурааж, жинхэнэ ардчилсан шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж байгаа Ж.Батзандан гишүүнийг нэрлэж болно.  

Тийм дээ ч шагнал гардуулах үеэр УИХ-ын дэд дарга асан Д.Гомбожав “Олон жил тогтсон дэглэмийн эсрэг тэмцэх нь маш чухал. Энэ бол 90 оны хувьсгалтай адилгүй. Одоогийн дэглэмийн толгойлогчид маш их хөрөнгөжсөн, гадны захиалгаар үйл ажиллагаа явуулдаг. Ийм хэцүү үед эхлүүлсэн тэмцлийг эцэст нь хүргэх хэрэгтэй” хэмээн нутгаасаа төрөн гарсан залуу улстөрчид урмын ташуур өгч, зоригийн уухай нэмсэн юм.

УИХ-ын дэд дарга асан Д.Гомбожав “Одоогийн дэглэмийн толгойлогчид маш их хөрөнгөжсөн, гадны захиалгаар үйл ажиллагаа явуулдаг” хэмээсэн нь өнөөдрийн МАНАН бүлэглэлийг хэлсэн нь илт. Нөгөө талаар “Ийм хэцүү үед эхлүүлсэн тэмцлийг эцэст нь хүргэх хэрэгтэй” гэж хэлсэн нь хашир туршлагатай ахмад улстөрчийн, нутгийн ахын Ж.Батзанданд тухайлсан захиас үг байсан юм.

С.Ууганбаяр

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(202.126.89.21) 2025 оны 03 сарын 13

Батзанданд амжилт

1  |  0
Zezgee(89.72.206.106) 2025 оны 03 сарын 13

Ynexeer baxarxaj demjij bdag. Bas umnuus ni sanaa zobox yum. Ix l xezyy xynd mafia tai temzej bna daa. Yils ni byteesei l gej zalbirch bna daa.

1  |  0
Эрдэнээ(64.119.20.190) 2025 оны 03 сарын 13

Би урьд нь Батзанданг шоучин гэж бодож явлаа. Өнөө үед МАНАН хэмээх бусдыг умартсан бурангуй үеийг гэтлэхэд хамгийн түрүүнд явагч Батзандан гол тулгуур болж байна. Зөв үзэл бодол, үнэн шударгын төлөө Батзанданг дэмжих болно.

1  |  0
Монгол(183.81.169.79) 2025 оны 03 сарын 13

Асар их хог шаарнуудын дундаас ганцаараа гэрэлтэх ОД юмдаа миний хүү.

1  |  0
иргэн(119.40.98.162) 2025 оны 03 сарын 13

Дашбалбарт одоо Батзанданд

1  |  0
В(103.26.193.107) 2025 оны 03 сарын 13

Аливаа зүйлд зарчим дүрэм гэж байх ёстой. Хувийн тоглолт хийж дан ганц хувийн эрх ашигдаа хөтлөгдсөн батзанданг Монголын ард түмэн мэдэж байгаа

1  |  0
Гэрч(150.129.143.34) 2025 оны 03 сарын 13

Тэр жил 5 сайхан залуугийн амь насаар жагсаал хийж тоглосон новш доо, Батзандан. Юуны гангар хун бэ? Төмөр гав л таарах амьтан даа.

1  |  0
Баруун монгол(150.129.143.34) 2025 оны 03 сарын 13

Сайран хөлтүүд хүмүүн биш Сарьсан багваахай шувуун бус. гэж манай дөрвөдүүд ярьдаг юм даа, хаа ха ха.

1  |  0
оо(202.72.247.14) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатарын сайран хөлтийн Шудрага эх оронч гэж юу байсийн. Битгий ПЯЛ шаацгаалдаа

1  |  0
Zochin(99.203.10.98) 2025 оны 03 сарын 13

Batzandan gishuuniig urgelj demjij khundeldeg shuu.

1  |  0
....?(122.201.20.190) 2025 оны 03 сарын 13

Батзандан, бамбагар уруулт Эба нар 7-р сарын 11 -н гэж нэг юм Монголд хийл үү, яалаа?

1  |  0
Иргэн(202.126.89.35) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл мундаг

1  |  0
Зочин(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Энэ алиалагч байгуулсан хөдөлгөөнөөсөө урвасан. АН.аасаа урвасан. Үүнийг нь далдуур дөгөөж бгаам болов уу. Ардын хувьсгал гэсэн гениоцит аллагын нийгмийг авчрахад их л хүчин зүтгэсэн аймаг юм бна. 7 хүний 3 нь.

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Би тэгвэл 2 хувьд орох юм бна. СҮА ч жаахан хүн муутай улс даа. Монгол мэднэ дээ. Сүрэгчид...

1  |  0
Монгол хун(150.129.142.128) 2025 оны 03 сарын 13

Батзанданг монголын ард тумний 98% дэмжинэ дээ.

1  |  0
Tur(202.9.45.224) 2025 оны 03 сарын 13

Ene gudamjnii temtsegch nuhur uul ni shorongoos zugataaj AN-iin iveeld orson soluot doo.

1  |  0
mglhuu(82.233.228.208) 2025 оны 03 сарын 13

Bravo! Mongol mini oorchlogdoj,sergej magadgui gesen jijigheen setgeliin zul asaj baigaa,suuliin hed honogt

1  |  0
Иргэн(64.119.20.132) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл энэхүү сайхан өргөмжлөлийхөө эзнийг зөв сонгожээ. Ноён нуруутай ахмад улс төрч маань сайхан үгээр урмыг нь мялаасан байна. Батзандан гишүүндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

1  |  0
Иргэн(202.72.245.204) 2025 оны 03 сарын 13

Зөв дөө, дэмжиж байна,

1  |  0
Zochin(66.181.180.12) 2025 оны 03 сарын 13

Urd zugiinhen shig tsaaziin yliig uter turgen sergeej DEEREMCHDIIG ustgah tsag ni bolsondoo ug ni.gants saaliin uneegee deeremduulchiheed l tag duugai baidag uls delhii deer baihguidee...!!!!!!!!!!!

1  |  0
Top