НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ баасан гараг /2018.12.28/-ийн 09.00 цагт хуралдуулахаар тов гарчээ. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэх юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд 2018.12.10-нд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд дараагийн Засаг даргыг томилох хүртэл нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )