УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг билээ. Харин сүүлийн үед улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан хуралдааны ирц бүрдэхгүй байх тохиолдол олшрох болсон.
Өнөөдрийн /2018.12.24/ МАН-ын бүлэгийн хуралдааны ирц мөн хүрсэнгүй. Иймд бүлгийн хуралдааныг үдээс хойш дахин зарласан юм.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны ирц бүрдсэн ч эрх баригч намын бүлгийн шийдвэр гарсны дараа дахин хуралдаж байр сууриа нэгтгэхээр тогтсон байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Улс ,төрийн ,албан ,тушаалтан, олигархи ,Ми.Энхболдод ,намаас дэвшүүлсэн ,юм ,чинь,татаж ,болно ,оо. Өөрөө ,өргөдөлөө ,өгөхгүй ,бол ,тараах ,саналыг Ерөнхийлөгч ,гаргах ,эсвэл Ми.Энхболдод итгэл ,үзүүлэх ,асуудлаар санал,хураах ,ард олноос ,санал ,асуулга ,явуулах ,хэрэгтэй.