Төрийн албан хаагч сонгууль зарласнаас хойш тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2018.12.25/ хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн учраас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөнө" гэсэн заалтыг Сонгуулийн тухай хуульд нэмэх асуудлыг хэлцэн дэмжлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top