УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2018.12.25/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 40 гишүүний гарын үсэг зурсан УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан уншиж танилцуулаад, тус байнгын хороо эл асуудлыг хэлэлцэх боломжгүй гэв.
Тэрбээр “Энэ асуудлыг манай хороогоор хэлэлцэх боломжгүй. Учир нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хэлэлцэх хоёр төрлийн дэг бий. Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлт гаргахын тулд УИХ-ын тухай хуулийн 10.2-д заасан таван үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Ийм учраас УИХ-ын даргаас шилжүүлсэн асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хууль зүйн бүрдэл байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, УИХ-ын даргыг огцруулах, эргүүлэн татах дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо санал дүгнэлтээ гаргахын тулд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай цэцийн дүгнэлт гараагүй тул ирүүлсэн бичигтэй холбоотой асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэсэн юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
Aigaad l bhgui .malnuud shudarga bgaach.
хэнд ч хэрэггүй хар лаг шавар юм даа
Зөв зөв. Дүгнэлт гарахаар үндэслэл болгоод хэлцэнэ л дээ
Байнгын Хороогоор хэлэлцэх боломж байсан ч Лүндаажанцан элдэв Хууль тайлбарлаад хэлэлцэхгүй гэдэг нь угаасаа ойлгомжтой МАНАН-ын Мөхөл цаг ирэх тутам ойртсоор тэдний Башир арга хэрэглэх нь нэмэгдсээр гэсэн ч МАН Татан буугдаж МЭнхболд Огцорч Дээлээ нөмрөх нь ойлгомжтой
Энэ бол ийм л хариу өгнө,эднийд бичгийг шилжүүлсэн нь М.Энхболдын цаг хожих,башир арга өөр юу ч биш,ҮХЦ-ийн шийдвэрч юу гэж гарах нь тодорхой,ийм юмнуудыг бүгдийг нь төрөөс арчин цэвэрлэх хэрэгтэй