”МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” 1990 оноос хойшхи анхны том жагсаал болно

Админ | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа өгөхийг шаардаад буй. Гэвч сар гаруйн хугацаанд ямар нэг шийдэл гаргалгүй, төрийн ажлыг гацааж буй учир УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг өчигдөр шаардсан юм. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гараг буюу маргааш 11:00 цаг гэхэд огцрох өргөдлөө өгөхгүй бол "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг Төв талбайд зохион байгуулахаа мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “МАНАН хэмээх нам дамнасан бүлэглэлийг эсэргүүцэн “МАНАН-гийн эсрэг монгол түмний нэгдэл"-ийг үүсгэн байгуулж, УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна. Хэрэв хүлээж авахгүй бол эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулна. Жагсаалыг 100 орчим ТББ илэрхийлж, гарын үсгээ зураад байна” гэж байв.

УИХ-ын гишүүн Л.Болд “МАНАН бүлэглэлийн хамгийн дээд албан тушаалд байгаа, Монголын төрийг барьцаалж байгаа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах шаардлагыг өгч байна. Ардчиллын дутагдлыг ашиглаж, 20 гаруй жилийн хугацаанд МАНАН-гийн дэглэм тогтоож, ард түмний өмч хөрөнгийг эрхшээлдээ оруулж, монгол төрийг барьцаанд оруулсан нөхцөл байдал үүссэн. МАНАН бол гадны түрэмгийлэгчид, дээрэмчид, Монголын төрийг барьцаалагчид. Үүний эсрэг монгол хүн бүр тэмцэх ёстой. 1990 онд байгуулсан ардчиллынхаа зарчимд нийцүүлэн тэмцэхийг уриалж байна. Энэ бол Монголын ард түмэн эх орондоо эзэн суух хувьсгал байх болно. Энэ бол та бидний ялалт байх болно” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан маргааш болох жагсаал нь тайван жагсаал болохыг сануулаад, үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлэглэлийн хатгаасанд автахгүй байхыг иргэдээс хүссэн юм. Тэрбээр мөн “Бидний хувьд өнөөдөр МАНАН бүлэглэлийн боол нь байх уу, эх орондоо эзэн нь байх уу гэдэг сонголт ирээд байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж байгаа. Энэ тэмцэл бол хувьсгалт тэмцэл юм. Эх орноо аврах тэмцэл. МАНАН бүлэглэл Монголыг тонон дээрэмдэж байхад эх орончид нам харгалзахгүйгээр нэгдэж байна. Энэ жагсаал бол Монголын эх орончдын жагсаал юм. Монголын эх орончдыг жагсаалд уриалж байна. МАНАН дэглэмийн эсрэг монголчууд олуулаа гэдгийг харуулъя” гэж байв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Үндсэн хуулийн 1.6-д Монгол төр ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гэсэн зургаан зарчмыг баримтлах ёстой гэж заасан. Өнөөдөр энэ зарчмууд зөрчигдөж байгаа нь үнэн. УИХ-ыг 76 тойрогт хувааж, бүгд ард түмнийг төлөөлөх эрхийг Үндсэн хуулиар олгосон. Тэгэхээр 40 хүний саналын эрх нэг хүний саналын эрхийг давахгүй байна. Нэг хүний суудлын үнэ цэнэтэй хууль тогтоох дээд байгууллага дэлхийн хаана ч байхгүй” гэсэн.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “М.Энхболд 60 тэрбумын асуудал ярьсан бичлэгт байсан гэдэг нь л өөрөө энэ хүн огцроход хангалттай үндэслэл болно. Бид энэ удаад үгүй гэж хэлэхгүй бол энэ систем улам хүчирхэгжинэ. Тийм учраас бид тэмцлийн бүх хэлбэрийг шат дараалан авч ирсэн. Харин өнөөдөр ард түмэндээ хандаж байна. Энэ удаагийн тэмцэл бол хоол идэнгээ шүүмжлэх тэмцэл биш. Энэ бол сошлд сэтгэгдэл бичих тэмцэл биш. Бид шинэ нийгэм рүү явах ёстой. Эрх чөлөөгөө эдлэх ёстой. Цаашдаа аль нэг авлигын хэрэгт орооцолдсон хүн албан тушаалтайгаа зууралдаж болохгүй гэдгийг ойлгуулах ёстой. Ингэж байж сайн засаглал руу явна. Ингэж байж бид даварсан авлигачдад үгүй гэж хэлдэг болно. Бид бууж өгч болохгүй. Бид өрөвдөж болохгүй. Бид шантарч болохгүй” гэж байв. Тэрбээр мөн маргааш болох жагсаал 1990 оноос хойшхи анхны том жагсаал, тэмцэл байна гэдгийг онцолж байгаа юм. 

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэсэн шаардлагад нэгдэж буйгаа Иргэний хөдөлгөөн, Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд мөн мэдэгдээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар маргааш болох бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар яг одоо ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудтай Төрийн ордонд зөвлөлдөж байна.

Н.Туяа

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bataa(66.181.160.14) 2025 оны 03 сарын 13

Enlhbold mini yandaa buuchkhaach

1  |  0
Зочин(64.119.27.231) 2025 оны 03 сарын 13

Хүчний байгууллагынхантай уулзсан нь маш зөв шүү.

1  |  0
Бид(202.126.89.21) 2025 оны 03 сарын 13

Энэ шудрага биш тогтолцоог хамтдаа нураая Монголчуудаа...

1  |  0
Зочин(202.126.89.21) 2025 оны 03 сарын 13

Эх ороноо гэсэн сэтгэлтэй бүх найз ах дүү нартайгаан хамт сүхбаатарын талбай дээо очиж нэгдэнээ...

1  |  0
Басаа(66.181.160.106) 2025 оны 03 сарын 13

тѳрѳѳ цэвэрлэх цаг аль хэдий болсон 90онд ийм нийгэм бид хүсээгүй билээ хууль нь гууль эрх мэдэлтэнгүүд нь урваач байж болохгүй

1  |  0
иргэн(202.9.43.79) 2025 оны 03 сарын 13

нэг юм байгаад жагсаал хийж байгаа биз. ер нь гаднаас бид өөрсдийгөө харахад хаашаа явж байгаагаа үл мэднэ. хад мөргөх гэдэг бололтой. нэг л биш. соц-ын үед жилд эрдэнэтийн тэр жилийн зэс, 8 сая орчим малаа зараад их бүтээн байгуулалт хийсэн.одоо бүх юм хувьд шилжсэн. төрд мөнгө их орж байна. хэд хэдэн уурхайн баялаг гадгаш зарж байна. энэ их мөнгөөр устгасан хэдэн үйлдвэрээсээ ганцыг босгох, нефтийн үйлдвэр барих болчихлоо.тэгэхлээр хэдэн хүн энэ их мөнгийг идэж байгаас зайлахгүй боллоо.

1  |  0
ZOCHIN(101.235.61.92) 2025 оны 03 сарын 13

M ENHBOLD OGTSORVOL BATTULGA HURELSUH OGTSOROH JISHIG TOGTOH BAIH DA HUULIIN DAGUU HIIJ BOLDOGGUI YUM UU

1  |  0
зочин(202.9.42.24) 2025 оны 03 сарын 13

Энэ жагсаал зохион байгуулж байгаа хэдэн тэнэгүүд угаасаа гудөмжны жагсагчид Их хуралд суучаад Итгэл эвдээд байнаа.Муу юманд уриалж байдаг УИХ гишүүн гэж байх ёсгүй энэ 5тэнэг өөрсдөө зайлаач. Ард түмний нэр бариад байдаг ард түмэн та хэдийг дагаад далдганах уу. Тийм тэнэг байхгүй байхаа.Ямар нэг ноцтой юм болбол хэн хариуцах вэ.7сарын 1шиг хэдэн муусайн ээж аав нар дээлтэйгээ хатвал яах вэ.өөрсдийнхөө л дийлдэг хань ижил үр хүүхэд аав ээж ах дүү нартайгаа жагсдаа бусдыг бүү хөөргөөд бай тэнэгүүдээ

1  |  0
зочин(59.153.87.163) 2025 оны 03 сарын 13

Хоёр талтай үнэхээр албан тушаалдаа шигдээд олон л буруугаа өмөөрөөд байгаа хүн, далимдуулан хуулийн заалт зөрчин нотлогдоогүй буруутай нь тогтоогдоогүй байхад яаран буулгаж хэнээр удирдуулах гээд б.а гэдэг?!?!?

1  |  0
зочин(59.153.87.199) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд гэдэг хүн ард түмнээ басаж байна даа. Бүх том албан тушаалтнууд энэ хүний ард байна даа бүлэглэл гэдэг ч үнэн гэдэг нь тодроод байна даа Одоо ерөнхийлөгч яагаад дуугай байгаад байна.

1  |  0
иргэн(202.9.45.153) 2025 оны 03 сарын 13

монголчуудаа бүгдээрээ жагсая...хувьсгалт тэмцэлд нэгдэе

1  |  0
Zochin(188.143.90.139) 2025 оны 03 сарын 13

BUH-byh HULGAICHID helehed CHI MUU ADGIIN NOVSH,M.ENHBOLDIIN BUGS DOLOOGCH.

1  |  0
Irgen(66.181.161.94) 2025 оны 03 сарын 13

Ene tsuglaan ur duntei amjilt olohgui bol manan hemeeh mapiin bulegleld ergelt butsaltgui nam daruulna etsestee yuch hiigeed hereggui mongolchuud bid ochij negdeh estoi shuu

1  |  0
Бух(202.126.89.145) 2025 оны 03 сарын 13

Топор лаларын уяаны ноход шударга ёс энээ тэрээ гэж хуцах эрхгүй.Батзандан лалар цаазын ялтай зүйл ангиар зүйлчлэгдээд хошного царайлж байснаа мартаж ээ.Хууль ёс гэж наана байна аа шударга ёсны тухай шүлсээ үсэргэгч Топорын гөлөгнүүлээ.

1  |  0
jab(103.10.21.95) 2025 оны 03 сарын 13

Enkhbold yagaad tag guriigeed bnaa caanaa naidvartai huchin bgaa uchraas shuu dee Bugd garch jagsaasai bilee. dee jagsaal cuglaaniig toohoo bolison bna lee yana daa

1  |  0
Zochin(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Tiin sh dee, vnen archaagvi! Ter Molor-Erdene vndesnii gants baxarxaliig ni doromjlood baixad

1  |  0
Zochin(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Mongol erchvvd ta nariin bertegchin, xuwiaa xicheesen, amia bodson zan chin uls ornoo svitgej duusaj bn. Margaashiin tsuglaand ch gesen ta nar ochixgvildee!! Ingeed svvlchiin naidwar buxuj, ta nariin archaagvigees bolj vr xoich chin busdiin erxsheeld zovj amidranadaa!

1  |  0
Зочин(66.181.181.89) 2025 оны 03 сарын 13

Энэ Аюурсайхан гэж дандаа хар юм ярьж явдаг залуу юм зайлуул Ажил үйлс яаж бүтнэ дээ. Оюун-Эрдэнэ гэж ялсан талд л ажилладаг хүн байх юм

1  |  0
111(66.181.160.67) 2025 оны 03 сарын 13

Өнөөдөр УИн-н дарга маргааш ёрөнхийлөгч үү та нар хэн юм монголын ард түмэн юмүү хуулиа барь ждү чид минь

1  |  0
иргэн(202.179.31.21) 2025 оны 03 сарын 13

ЖДҮ-чидыг эсэргүүцэж, жагсаалд оролцож болно биз

1  |  0
Top