АН-ын гишүүн амь насаа алдсантай холбогдуулан МЭДЭГДЭЛ гаргалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

 

Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г 2018.12.18-19-нд шилжих шөнө гэртээ амарч байхад нь тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж, хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан, онц ноцтой хэрэг гарсан хэмээн өнөөдөр /2018.12.26/ АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан АН-аас албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд,

"1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан иргэний “Амьд явах эрх”-энд эрх баригч МАН-ын гишүүд халдаж, амь нас эрүүл мэндээр нь хохироосон хэрэг удаа дараа гарах боллоо. Энэ нь 1937 онд 40 гаруй мянган иргэнээ хилсээр цаазлан хороож, 100 гаруй мянган иргэнээ хорьж тамлан зовоож, нэг насаар нь хэлмэгдүүлсэн гашуун түүхийг эргэн сануулж байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан иргэн Б, энэ оны наймдугаар сард ЗТХЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан иргэн Г нар нь хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.

Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байна.

Төрийн эрх барьж буй намын гишүүд ийн  балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна.

Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна" гэжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

Хүн алсан хэрэгт хүртэл нам нам биш гэж мөөрдөг болжээ.АН зориг гэгэч өөринхөө үндэслэгчийг алсан асуудал замхраагүй л байлтай, хар хэрээнүүд

1  |  0
зочин(182.160.34.87) 2025 оны 03 сарын 13

энэ бузаруудын төлөа хүйтэнд жагсах болж байна уу

1  |  0
зочин(103.10.23.133) 2025 оны 03 сарын 13

Намаас болсон бол хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр ардчилсан намынхан ялгаагүй алуурчид.

1  |  0
Ат(202.9.42.227) 2025 оны 03 сарын 13

Энд ч нам хамаагүй байхаа, сумын халтаруудын асуудал байх

1  |  0
Лут(202.9.42.227) 2025 оны 03 сарын 13

6 хүн нийлж нэг хүнийг гэрт алсан гэнээ. Нийлж архидаагүй л бол ёстой балмад хэрэг байнадаа. Ер нь архидан согтуурах явдал гамшиг болсон ,согтуучуудын ардчилал аймшиг болсон ниыгэмд амьдарч байна. 60 тэрбумын хэргийн дараа согтуу явдлын асуудлыг шийдэх хэрэгтэй

1  |  0
Гуцдаг халтар(202.9.42.240) 2025 оны 03 сарын 13

Ийм тэнэг намуудын өмнөөс талцаж зодолдож байвал гохь нь болох байх даа, Хайран амь

1  |  0
Zochin(66.181.186.160) 2025 оны 03 сарын 13

Namchirhaj balairalddagin gai namuudaas tatgalzaya ardchilal gej ta bvgdiin eh zah emh tsegtsgvi bolgoj buruu yavj baigaagiin ilrel haa saigvi ali ch nam gehgvi iim baigaa

1  |  0
ganaa(64.119.18.128) 2025 оны 03 сарын 13

selem erguuleed bgaa yum uu?

1  |  0
Д.ЭНХТАЙВАН(103.229.120.228) 2025 оны 03 сарын 13

ИЙМ АСУУДАЛ ГАРСАН БОЛ НОВШУУДЫГ ЗУРАГ ХӨӨРӨГТӨЙ НЬ ГАРГААЧ??? ХУДАЛАА.ҮНЭН МЭДЭГДЭХГҮЙ БААХАН ҮСЭГ ТАВИАД. ЭНД ЮУНЫ ХҮНИЙ ЭРХ. ХҮМҮҮС ХАРЖ БАЙХ ЁЛСТОО ЭНЭ ОЛОН ЖИЛ ДАНДАА ИЙМЭЛ МЭДЭЭЛЭЛ БАЙДАГ. ЭНН НЬ ХОРТОО ТЭРНИЙ ОРОНД ЗУРАГ ХӨӨРӨГТӨЙ НЬ ГАРЧ БАЙЖ ЖИГШИЭН ДАРАА СУРГАМЖИТАЙ!!!

1  |  0
зочин(64.119.20.15) 2025 оны 03 сарын 13

наад зургаан алуурчин чинь одоо МАНАН-ийн мафийнхний ивээл,хамгаалалтанд орчихсон байгаа

1  |  0
Top