НИТХ: Хотын даргын асуудлыг 15:00 цаг хүртэл хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХXI хуралдаан өнөөдөр /2018.12.28/ Хангарьд ордонд 11:00 цагт хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэх байсан.

Харин нийслэлийн дараагийн Захирагчийн асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээс өмнө Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын мэрт нэр дэвшигчийг тодруулах ба үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдах юм. Иймээс нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гартал буюу 15:00 цаг хүртэл ИТХ-ын XXI хуралдаан түр хойшлоод байна.

Сонирхуулахад, хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэр дуулдаж байна. Хэдийгээр эдгээр нэр дуулдаж байгаа ч санал хураалтын үеэр заалнаас нэр дэвшиж болох юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.67) 2018 оны 12 сарын 28

Бизнес хийж үзсэн хүн дээр,мөнгөний үнэ цэнийг мэднэ.

0  |  0
Top