Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.12.29/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд мөн иргэдийн төлөөллүүд оролцов.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(103.26.195.137) 2025 оны 03 сарын 13

пионер тулга болжээ

1  |  0
гь(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

Баттулга одоо болзоонд явж байгаа хүн шиг харагдаж байна . Яармагын дэнэийн задгай салхинд сэнгэнүүлж өсөө биз дээ . Хужаа шиг юу нь бээрэг юм бэ ? Тэгээд ч хүндэтгэвэл хүндэлсэн шиг хүндэл . Өөрийгөө харуулах гээд байгаа юм уу ?

1  |  0
Зочин(64.119.21.92) 2025 оны 03 сарын 13

Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн тэргүүн ингэж хувцаслах нь зохимжгүй харагдаж байна

1  |  0
зочин(66.181.188.96) 2025 оны 03 сарын 13

Баттулгыг дээ, боож үхэх гэж байгаа юм шиг улаан боолтоор хүзүүгээ боочихсон, хар шил зүүчихсэн, танхай мафийн толгойлогч шиг

1  |  0
zochin(202.9.43.121) 2025 оны 03 сарын 13

Ми овогт сүүлчийн удаа эзэн хааны өмнө бөхөлзөв

1  |  0
Zochil(31.35.91.181) 2025 оны 03 сарын 13

Zailaachee enhbold

1  |  0
Ganbaatar(66.181.161.82) 2025 оны 03 сарын 13

Batzandaaan haigaad baigaa M.Enhbold chin end uwjiina

1  |  0
Top