Засгийн газар Тавантолгойн станц барих гэрээнд гарын үсэг зурлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31

Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаарх "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулах гэрээ"-нд өнөөдөр /2018.12.31/ гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээр эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн “Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн онцолжээ.

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлыг тусгасан байна. Талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судлах болно.

"Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм” гэлээ.

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу Толгой ХХК-ыг төлөөлж тус компанийн ТУЗ-ын дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурсан юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.176.52) 2019 оны 01 сарын 02

Даваасvрэнд баяр хvргэе

0  |  0
Зочин(64.119.22.2) 2018 оны 12 сарын 31

Хятадын бодлого улам нарийн, овжин болж байна даа. Тэр Тавантолгойд цахилгаан станц барьчихвал Монголын мэдлийн биш Хятадын мэдлийн станц болно, энэ ойлгомжтой.

0  |  0
Зочин(64.119.22.2) 2018 оны 12 сарын 31

Оюутолгой Монгол улсын компани биш гэдгийг зарим хүмүүс мэднэ, зарим нь мэдэхгүй л байх. Оюутолгой компани хэнд зориулж Монголын говийг ухаж усгүй болгож алт эрднэсийг нь зөөж байгаа вэ? Тэр баялаг хаан очиж байгаа вэ гэдгийг нэг ухаад бодоорой. Тавантолгойн цахилгаан станцыг барина гэж бас нэг эрлийз төслийн удирдагч гэж хэдэн жил тэжээлгэсэн ч станц алга. Одоо Тавантолгойн цахилгаан станцыг Оюутолгой Монголын засгийн газартай хамтарч бариад 50% - ийг нь Оюутолгой өмчилнө гэнэ. Энэ нь Оюутолгойн уурхай өөрийн цахилгааны хэрэгцээг үнэгүй хангана гэсэн үг.

0  |  0
Зочин(66.181.178.66) 2018 оны 12 сарын 31

Ямар гоё вэ

0  |  0
Top