Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүндэт ард иргэд ээ.
Даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа.
Он солигдох торгон мөч ирлээ. Монголчууд бид гурав дахь мянганы арван наймдах оноо үдэж, ирээдүйгээ дархлан бүтээх 2019 оныг угтаж байна.
Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо. Монгол Улсын түүх нэгэн оноор нэмэгдэв.
2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.
Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий. Монгол хүний оюун ухаан дэлхийн оюуны спортыг манлайлж байна.
Мянганаар өртөөлсөн төрийнхөө голомтыг энэ цаг үед бадраагчид бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ эдүгээ бүтээж байна.
Mиний бие он солигдох энэ алтан агшинд, хүндэт ард иргэд, дэлхий даяар суурьшсан Монгол туургатнууд Та бүхэндээ,
Он солигдох мөчид ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад,
Тив дэлхийд энх тайван тогтоох үйлсэд хүчин зүтгэж буй Энхийг сахиулагч дайчдад,
Эх орноо төлөөлөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олон, нийт ард иргэд Та бүхэндээ
Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ онд айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлсэн, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хоёр мянганы түүхтэй Монгол төр өнө мөнх хүчирхэгжин мандаж, Монгол түмний хийморь заяаг ивээн бадраах болтугай!

Сэтгэгдэл ( 14 )
ӨӨРӨӨСӨӨ
Энэ хулгайч юм хийхгүймдаа тэр төмөр замын мөнгө төргөгийн өгөөрэй хар пязз минь
ЕРЕНХИЙЛЕГЧИЙН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ОЙРЫН VЕД СОНСОГДООГVЙ, АРД ТVМНИЙ ХVСЭН ХVЛЭЭЖ БАЙСАН САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ХАМГИЙН ГОЛ НЬ ХЭРЭГЖИХ БОЛТУГАЙ! ХОШГОРУУЛДАГ ЕРЕНХИЙЛЕГЧ, ХООСОН АМЛАГЧ НАРЫН VГЭНД ХУУРТСААР БАЙГААД ХАШИРСАН БАЙНА. БИЕЛЭХ БОЛТУГАЙ!
Энэ төрд арай асуудлын цаад наадахыг ойлгодог төрийн хүний бүхий л чанарыг агуулсан улс төрч бол ганцхан М.Энхболд дарга даа?! Бусад нь ч ёстой ”Лүднүүд” л байна?!
Demjij nn. Amjilt husen eruuye
Эбэ тэргүүтэн өс санан энхбаярыг зайлуулдаг шиг жанхуу хүүк тэргүүтнүүд энхболдыг зайлуулах гэж чадах бүхнээрээ үзэж бн. Тан шиг хүн монголын төрд хэрэгтэй шүү. Энхболдыг монголын элитүүд дэмждэгийг бүү март!
Amjilt husen eruuye
Ta nar dandaa hidal heldegee hezee bolihiin behezee ch ugui u tee ta nar daldbraad ogooch
Yamar ers shinechlel yumb de ta bolon noyuduud ulsaas unegyu awdan horongonuudee bucaaj ogoh yum u nuusan tatwar offshoro ulsad tushaahiin biz dee
Yu ch helchihev dee.Hoorhiido uimraa chavgantsiin oij buusan avtsaldaagui heden ug helchij dee. Ene yug unen,yug hudlaa gedgiin torgon zaag yalgaag ch neg ih medehgui yum shig l baina.

Deeremchdee l ehleed bari.Bayalgaa uls uuruu medeldee av.tsaaziin yliig sergeegeed heden nohdiig nuhah heregtei. Eh ornoosoo urvasan hulgaich nar ih bainashuu.!!!!! MONGOL YLNAA!!!!!!!!!!