Ёс зүйн дэд хорооны хуралдааныг дахин зарлажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.01.02/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал гарсан байна. Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн утааны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар хэлэлцэх бол ирц бүрддэггүй Ёс зүйн дэд хорооны хуралдааныг дахин зарлаж ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

  • Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

3.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

  • Бусад.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top