Л.Элдэв-Очир: Дарга нар ойлголцсоноор асуудал шийдэгдэх байх

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.01.02/ хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.

Байнгын хороодын удирдлагуудын зүгээс гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг УИХ-ын даргыг огцортол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн УИХ-ын 40 гишүүнтэй холбон тайлбарлаж байв.

Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Манай байнгын хороо гурав дахь удаагаа хойшилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлын талаар өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, зарцуулсан хөрөнгөнд ерөнхий хяналтын сонсгол явуулах санал ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлаар ажлын хэсэг томилох, товыг тогтоох асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Байнгын хорооны ажлын албаны зүгээс ирц бүрдүүлэхээр ажиллаж байна. Гишүүд хуралдаа суухгүй байгаа шалтгаан нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн УИХ-ын 40 гишүүний шаардлагатай холбоотой. Байдал үнэхээр төвөгтэй байна. Дарга нар ойлголцсоноор асуудал шийдэгдэх байх” гэсэн юм.


М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 02

Хурал таслагсадын энэ үйлдэл бол эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгшдээ?!

0  |  0
ИРГЭН(202.179.24.5) 2019 оны 01 сарын 02

ДАРГА НАР ГЭЖ МАНАН АРД ТҮМЭН 2 ТАЛЫГ ЭВЛЭР ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХОНЬ ЧОНО 2-ЫГ ЭВЛЭРҮҮЛЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛОХ ГЭСЭН МУУ БӨГС ДОЛООГЧ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ.

0  |  0
зочин(59.153.87.199) 2019 оны 01 сарын 02

орон сууцаа больёо гэхэд гэр хороолол руугаа дэд бүтцийг оруулчихвал халаалттай гал түлэхээргүй болчихмоор л санагдах юм дарга нарын толгой нэг бол ингээд л байлгамаар санагдаад байдаг юмуу тэр утаанд зарцуулсан олон тэрбумыг дэд бүтцийн асуудлыг дүүрэг дүүргээр нь шат дараалалтай явуулсан бол одоо юунд утаан дотор суух билээ

0  |  0
Зочин(66.181.186.225) 2019 оны 01 сарын 02

Урд зүгийн зээг огцруулвал амьдрал сайжрах нь!!!!

0  |  0
Зочин(66.181.186.225) 2019 оны 01 сарын 02

Урд зүгийн зээг огцруулвал амьдрал сайжрах нь!!!!

0  |  0
Зочин (66.181.161.60) 2019 оны 01 сарын 02

Хуралдаад амьдрал сайжирдаг бол яаая гэхэв..эсрэгээрээ дорддог ...28 жил хуралдлаа...эцэст нь хуралд суух хүн бхгүй болов....

0  |  0
zochin(150.129.143.80) 2019 оны 01 сарын 02

darga nar oilgoltsono geji yu baydag baynaa ? naad mia enkhboldoo zayluulji bayji bukh asuudal butne

0  |  0
зочин(103.229.120.1) 2019 оны 01 сарын 02

энэ пиздаануудыг тараагаад бүгдииг шоронд хии улс төриин гэмт хэрэгтэнгүүд

0  |  0
Top