УИХ хуралдах уу, эс хуралдах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 03

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц өнөөдөр дахиад л бүрдэхгүй бололтой! Хэрэв ирц бүрдэж гэмээнэ арав гаруй удаа тасалдаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах боломжтой болно. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай цаг үеийн нэн тулгамдсан 20 гаруй асуудал хүлээгдэж байгаа.  Миний мэдэхийн л эдгээр асуудлууд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралддаг пүрэв, баасан гараг бүр хэлэлцэх асуудлуудын дараалалд бичигдсээр хоёр сар шахам бүр хоёр он дамнан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд суухгүй гэж 2018.11.22-нд мэдэгдсэнээс хойш лав чуулган хуралдаж чадалгүй шинэ онтой золгов.

Өнөөдрийн хувьд УИХ-ын чуулганы 2019 оны анхны нэгдсэн хуралдааныг 10.00 цагаас зарлаад байгаа. Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг тавьсан байна. Үнэхээр Монгол Улсын хоёр гол салбар удирдлагагүйгээр хоёр сар шахам болж байгаа. Өвлийн оргил хүйтний үед бид хөдөө аж ахуйн сайдгүй байгаа бол сурагчдын уртын амралтын үед онлайнаар хичээл заах асуудлыг батлах боловсролын сайдгүй л явна. Ийм чухал цаг үед чуулганы ирц бүрдэхгүй, УИХ-ын үйл ажиллагаа гацаад байгаа юм.

Мөн Засгийн газраас 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дээгүүрт бичигдэж буй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тайлбарласнаар Ашигт малтмалын тухай хуулийг нэн даруй өөрчлөхгүй бол алт “0” хувийн татвартай болж, алтны компаниуд хуулийн дагуу татвараас зугтах боломж бүрдэн алтнаас авдаг татвараас Монгол Улс 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл бүрдээд байгаа гэсэн.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй агаарын бохирдлын асуудлаар хаалттай мэдээлэл хийх, Монгол Улсын Ерөнхий сайдын Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар нээлттэй мэдээлэл хийх зэрэг асуудал чуулган болгоны хэлэлцэх асуудлын дараалалд байсаар удав. Ийм л тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байхад УИХ хуралдаж чадахгүй байна.

Шалтгаан нь өнөөх л сандал суудлын маргаан. Ард түмний хүсэл сонирхлоос давсан албан тушаалын ашиг сонирхол. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 40 нь одоогийн УИХ-ын даргаар удирдуулах боломжгүй тул М.Энхболдыг албан тушаалаасаа огцортол чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдсэн. Үүнийг нь иргэний хөдөлгөөнүүд, ард түмэн дэмжиж идэр есийн хүйтэнд 30 мянгуулаа төв талбай дээр жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Жагсагчид УИХ-ын даргыг 72 цагийн дотор огцрохыг шаардсан бичгээ өгөх гэтэл М.Энхболд “олдоогүй” юм даг. УИХ-ын гишүүд болон ард түмэн төрийн өндөр албан тушаалыг худалдах тухай 60 тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдсон явдал нь УИХ-ын даргын огцрох үндэслэл болно хэмээн үзэж, үүнийгээ ч шаардаж буй. Харин УИХ-ын дарга “гүрийсээр” байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдыг хамтдаа албан тушаалаа өгье гэж хэлж үзсэн удаатай.

УИХ-ын гишүүдийн хувьд дарга нар л хоорондоо учраа олчихвол хуралдаандаа сууж, төрийн үйл хэргийг тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юм билээ. Энэ талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлэхдээ “Гишүүд хуралдаа суухгүй байгаа шалтгаан нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн УИХ-ын 40 гишүүний шаардлагатай холбоотой. Байдал үнэхээр төвөгтэй байна. УИХ-ын гишүүд хуралдаа суухад бэлэн байгаа. Дарга нар ойлголцсоноор асуудал шийдэгдэх байх” гэсэн. Тэгэхээр төрийн үйл хэргийг үргэлжлүүлэхийн төлөө, түмний хүсэл сонирхлыг биелүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд чуулганы хуралдааныг хуралдуулахад бэлэн байгаа юм байна. Харин төрийн гацааг арилгах гол хүн болох М.Энхболд парламентын даргын суудлаа өгөх талаар огт бодохгүй л байгаа юм даа.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JDu(202.126.89.40) 2019 оны 01 сарын 03

Huraldaa suuhgui baigaa nohod toirog deer n dahin songuuli yavuul

0  |  0
иргэн(66.181.164.214) 2019 оны 01 сарын 03

УИХ хуралдаж чадахгүй бол тарах хэрэгтэй байх

0  |  0
Зочин (66.181.177.215) 2019 оны 01 сарын 03

МАН н бага хурлынхаа шийдвэрийг хундэтгэхгуй байгаа хунийг ес зуйтэй хун гэх уу хувийн эрх ашгийг телее нэг хуний эрх ашгийн телее терийн ажил зогсоох эрх байна уу суудал маш их ашгийн телее байх шиг харагдаад байх болжээ

0  |  0
зочин(66.181.177.76) 2019 оны 01 сарын 03

Төрөөс ,өөр ,газар ,ажиллаагүй ,газар ,зарж ,3 ,тэрбумтан ,болсон ,олигархийг хууль ,санаачлан ,огцоруул. Их ,хурлын ,хуулинд ,байгаа ,5 ,үндэслэл ,дээр ,гишүүдийн ,олонхи ,даргаа ,огцоруулая ,гэвэл ,хэлэлцэнэ ,гээд ,нэмчих. Яаралтай ,горимоор ,хэлэлцүүлэх ,шаардлагатай. Үүнийг ,тохирч ,АН-ын ,дэд ,даргаар ,удирдуул.

0  |  0
irgen(84.227.227.238) 2019 оны 01 сарын 03

zailzgaa bygdeeree hudlaa helj garch irsen luivarchid

0  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 01 сарын 03

za zailaa ta 76 tartsgaa ajlaa xiij chadaxguigees xoish tar

0  |  0
zochin(43.228.129.150) 2019 оны 01 сарын 03

Хуралдаад яахав дэ, олигтой хууль гаргадаг биш, гаргасан хуульдаа хяналт тавьж чадах биш бас маш цөөхөн гишүүд бусдын кнопыг ашиглаж хууль баталдаг. УИХ-н дарга нь төрийн албыг 60 тэрбумаар худалдан авах схемчилсэн ажлыг дэмжиж сонссоноо хүлээн зөвшөөрсөн гэх мэт маш ноцтой бөгөөд муухай ажил хийдэг хүмүүсээр дүүрсэн УИХ хуралдаад огт хэрэггүй. Ард түмэн бид УИХ-ыг үгүйлж байгаа юм огт алга. Өөдтэй УИХ-н гишүүдтэй бол УИХ шиг хэрэгтэй юм алга. Үндсэн хуулийнхаа дагуу ажиллаж чаддаггүй УИХ ард олон бидний амьдралыг сүйдэлж байна.

0  |  0
zochin(120.142.31.236) 2019 оны 01 сарын 03

huraldaj chadahgui bgaa ym bol taraagaad nohon songuuli yavuulsanni deer deee

0  |  0
Top