Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо.
Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ч.Хурц Ж.Бямба нар ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх болох ёстой юм. Геологи одоо л чиг голдрилдоо орж магадгүй. Төрийн бодлого хэрэгжиж чадвал энэ хоёр хүн хэрэгтэй. Эв эеэ олох засаглалыг бий болгох хэрэгтэй. Геологийг тэргүүлэх салбар болгох хөгжлийн чиг хандлагыг бий болгож бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг дэмжиж байна.
илжигний чихэнд ус хийсэнч, алт хийсэнч адил гэдгийн үлгэр болно биз дээ, хөөрхий, амны гарз.