УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах төслийг өнөөдөр өргөн барина

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөө өнөөдөр /2019.01.04/ УИХ-ын даргад өргөн барих юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж, санал авсан бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн /2019.01.03/ хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.

Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавивал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна. Иймд хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзэн Засгийн газраас дэмжжээ.

Гэвч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зарим бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хуулийн төслийг өргөн мэдүүлэх тов тогтоохоос татгалзсан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зарим бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хуулийг төслийг өргөн мэдүүлэх тов тогтоохоос татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үндэслэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал хамаарахгүй гэж заасан байдаг.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2, 38.8-д заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад бусад ердийн хуульд заасан шаардлага хамаарахгүй. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдаж гарах хуулийн төсөлд болон одоо байгаа практикт Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардлын тооцоо, төслийн үр нөлөөний үнэлгээ хийхгүй байгаа болно. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг баасан гарагт буюу 2019.01.04-ний өдөр өргөн барина” гэсэн юм.

М.Бүүвэй

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоо(202.9.43.216) 2019 оны 01 сарын 04

Энхболдыг зайлуулах түр зууурын тоглооомын хууулиийн төөсөөл юм биздээээ.дараа нь буцааад эргээээд бууцаааад ууу

0  |  0
Muunokhoi(203.91.115.47) 2019 оны 01 сарын 04

Enhboldiig ogtsruulsh huuliin tusel bish bailgui Daraa ddaraagiiin ikh hurliin dargad ch halgaatai l baih Gehdee 40-UIH darga tavigdval tednii hen neg ni ene huuliig huchingui bolgoh huuli sanaachlaad havriin chuulganaar heleltsuuled ugui geh gazargui gedgiig ARD TUMEN seheeregtun sanagtun

0  |  0
buleg deeremchid(115.171.244.105) 2019 оны 01 сарын 04

Mongol uls orchin tsagiin tor hereggui bolj 19 zuunii deeremchdiin ursad heden buleg bolgood uuliin negeeree l amidariya doo

0  |  0
buleg deeremchid(115.171.244.105) 2019 оны 01 сарын 04

Mongol uls orchin tsagiin tor hereggui bolj 19 zuunii deeremchdiin ursad heden buleg bolgood uuliin negeeree l amidariya doo

0  |  0
haramsaltai uildel(115.171.244.105) 2019 оны 01 сарын 04

Mongol ni tuuhiin nugtsaand yanz buriin zasaglaltai yavj irsen ch shiliin sain er tor tolgoil baisangui dee.

Mongo heliig mohooj(115.171.244.105) 2019 оны 01 сарын 04

Mongoliin tuuhend Jambaldorjiin har huuli gej temdeglen uldsen 2-hon zaaltai huuli 21-r zuund mendleh gej dunshij baih shiv dee kkk. Yamarch bolhi nairuulagatai yum.Tegeed ene busad huuliinhaa zaaltuudtai neg niitseh bol!!!

Top