Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 14.00 цагаас хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо Төрийн ордны "Г" танхимд хуралдаж эхэлсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас 14.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. 

 

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа.

 

Энэхүү асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдахаар болсон. Уг дэд хороог УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж даргалдаг билээ.  Харин бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top