ХЗДХ-ийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.09/ болсон. Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ. Тэрбээр ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм. Сануулахад, өнгөрсөн оны сүүлчээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

 

Мөн өнөөдрийн хуралдаанаас  Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан Б.Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох шийдвэр гаргасан Тэрбээр өнгөрсөн оны эхнээс Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

 

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мѳнхбаатарыг томилох шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.45.12) 2019 оны 01 сарын 09

Duulavartai huu yu ene

0  |  0
Top