Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд босгох хүрэл хөшөөний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Хөшөөг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв дэх Ерөнхий сайд Ц.Жигжиджавын гудамж, нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )