Ж.Мөнхбат: Миний бие жагсаалд 200 хүн байтугай хоёр хүн ч оруулаагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” зохион байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр /2019.01.10/ “Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд энд тэнд хүмүүс дуудан уулзаж байгаа бололтой. Ард түмний эсрэг ард түмнийг турхирах гэж байна. Цэрэг хүчний байгууллагыг бэлтгэж байгаа сураг дуулдлаа. Хоёр дахь долдугаар сарын 1-нийг хүссэн бололтой” хэмээн мэдэгдсэн.

 

Эл мэдэгдэлд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар хийлээ. Тэрбээр “Өчигдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн АН-аас өөрийгөө гарсанд тооцоод байгаа “Богд” банкны эзэн Л.Болд намайг жагсаал цуглааныг үймээн самуун цуст мөргөлдөөнд цэргийн хүмүүсийг бэлдсэн гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг би эрс няцааж байна. Миний бие жагсаалд 200 хүн байтугай хоёр хүн ч оруулаагүй. Ер нь ийм жагсаал цуглаан болдог. Тэр нь буруудаад ирэхээр буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлогууд сүүлийн үед газар авч байна.

 

Өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө хийсэн үйлдлийнхээ өр төлөөсийг төлөх гэж гүйдэг улс төр газар авч байна. Би Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Л.Болд гишүүнтэй холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг хөндөхөд үгүйсгэж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Л.Болдын “Богд” банкны харилцах дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ үнэн юм билээ. 8 сая ам.доллар, 9.8 тэрбум төгрөгийг Л.Болд гишүүн өөрийнхөө хувийн банканд авсан байна. “Богд” банк Хөгжлийн банканд нэг ч төгрөгийн хүү төлөхгүй байгаа. Үүнийхээ өр төлөөсөнд улс төрийн акц хийж байгаа.

 

Тиймээс би өөрийн бланк дээр Тагнуулын байгууллагаас албан ёсны тодруулга шаардаж байгаа. Мөн Л.Болд гишүүнийг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.143.15) 2019 оны 01 сарын 13

Omnogovichuud teneg avgaig butsaaj tat.

0  |  0
Zochin(99.203.143.15) 2019 оны 01 сарын 13

Teneg novsh

0  |  0
zochin(103.212.118.150) 2019 оны 01 сарын 13

Одоо яана даа мөнхбатаа хийсэн нулгай чинь ч илээс ил тодоос тод гарч ирэхээр хэцүүл юум болно доо

0  |  0
Borio(84.174.151.46) 2019 оны 01 сарын 13

Bild gishuuniig suchen ugch baigaa Ch geh shig uuriinhuu erkh ashgiig ich hurdan sain hamgaalj bn. Jg uun shgee ard tumen ich ornii tuluu ajillakh estoi bsan jm im jmiig dahin heuer Birgit Song ard irgedee n

0  |  0
Boroo(84.174.151.46) 2019 оны 01 сарын 13

Eneiig hin dagaj yabah ve ulsiin hurunguur bayjsan hulgaich

0  |  0
Zochin(202.9.44.176) 2019 оны 01 сарын 11

Urvahch bold yah argagui tegj sirjignesen shuu

0  |  0
Зочин(59.153.115.9) 2019 оны 01 сарын 11

Хүн хувалзнууд идшээ хомсдох нь гэж их айцгааэ байна даа. Юун түрүүнд тэр Мөнхбат, Номтойбаяр, Хаянхярваа нар үүнийг харуулаад байна даа.

1  |  0
Зочин(59.153.115.9) 2019 оны 01 сарын 11

Энэ Амарзаяа гэгчийн сэтгэлгээний чадварыг нэг шалгачихад гэмгүй байх аа. Тийм шалгалт хийх боломж байдаг болов уу, байвал өөрөө сайн дураараа шалгуулах болов уу?

0  |  0
zochin(202.179.18.29) 2019 оны 01 сарын 11

zuv demjiji bn. JDU-s mungu avsan hulgaichidtai sain temtseerei.

0  |  0
zochin(202.126.89.229) 2019 оны 01 сарын 11

хэрүүлч авгайн дүртэй kkkkk

0  |  0
зочин(202.55.188.42) 2019 оны 01 сарын 11

БОЛД хэнб, Мөнхбат хэнб гэдгийг ард түмэн мэднээээээ.кк

0  |  0
ppp(64.119.20.241) 2019 оны 01 сарын 11

Dund huruugaaraa oroltsoson geed helchmeer yum ggg

1  |  0
иргэн(66.181.167.54) 2019 оны 01 сарын 11

Зөв.5 гишүүнийг Тагнуулыхан шалга хариуцлага тооц.Хууль тэгш үйлчлэх хэрэгтэй шүү хуулийнхаан.Гишүүнд ажлын амжилт.

0  |  0
зочин(66.181.160.93) 2019 оны 01 сарын 11

юу ч болоогүй байхад юундаа сандраад мэдэгдэл хийгээд бйагаа юм бол... Одоо энэ хүнийг харах, сонсохоос залхаж байна ш дээ.

0  |  0
Top